УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН олонх болж, шинэ парламент бий болсонтой холбогдуулан төрийн албаны халаа сэлгээний асуудал өрнөж байгаа билээ. Тэгвэл эдгээр томилгооны дунд нүдээ олсон зөв шийдвэр ч цөөнгүй байна. Бидний сайн мэдэх Улаанбаатар чуулгын даргаар хөгжмийн зохиолч Б.Одбаяр очих талаар яригдаж эхэллээ.
Сонирхуулахад, хөгжмийн зохиолч Оки нь хоёр жилийн өмнөх “Academy Awards”-т “Бодлын хулгайч” киноны хөгжмөөрөө нэр дэвшиж байсан. Оки нь өөрийн хийсэн уран бүтээлүүдээрээ өөрийн ур чадварыг үнэлүүлж чадсан чадварлаг залуу юм. Түүний сүүлд Киви хамтлагийн Укатай хамтран ажилласан “Уул” дуу нь залуучуудын дунд трэнд болоод байна. Энэ мэт авьяас чадвартай шилдэг боловсон хүчнээ зөв салбарт нь ажиллуулж чадвал МАН-ын хувьд сайн тал нь болж харагдах юм.


Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250