...
...

Өндөр дээрээс шидсэн түрдэг сагс хүний аминд золтой л хүрсэнгүй

2011 онд арваад насны хоёр хүүхэд дэлгүүрийн түрдэг тэргийг өндрөөс шидсэнээс болж хатагтай Марион Хэджес үхэхээс наагуур гэмтэл авчээ.

Энэ ослоос хойш дөрвөн жилийн туршид зүүн тархины үйл ажиллагаагаа эргээд хэвийн болгох бүхий л эмчилгээг хийж байгаа аж.

Үл хөдлөх хөрөнгийн агентлагийг үүсгэн байгуулагч бөгөөд сайн дурын буяны ажилтан тэрээр хүү Дэйтоны хамт Халловины баяраар ядуу хүүхдүүдэд тараах чихэр авахаар явж байв.

Тэгтэл 12-той Рэймонд Хернандез, 13-тай Жеованни Розарио нар их дэлгүүрийн 4 давхраас түрдэг сагсыг тэдний дээрээс шиджээ.

Хүний амь насанд халтай хэрэг өдүүлсэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг харгалзан бугуй руу нь алгадах шийтгэл оногдуулсан бөгөөд тэднийг гадуур хянах юм.

Хернандесийг зургаан сар гэрээр эмчилгээ хийлгэх, харин Розариог 6-18 сар аюултай хүүхдүүдэд зориулсан тусгай сургуульд явуулахаар шийдвэрлэжээ.

Хернандез одоо 16-тай бөгөөд 2015 оны 12-р сарыг хүртэл 14 дээрмийн хэрэгт орооцолдож байжээ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ