Өмнөд хөршийн 33 мужийн иргэдийн эрүүл мэндийн байдал, эдийн засгийн боломж гэх зэрэг боломжит бүх үзүүлэлтүүдийг нэгтгэж хийсэн судалгааны дүнг Lancet сэтгүүл тун сонирхолтой байдлаар нийтэлжээ.
Урд хөршид 2013 онд төрсөн хүүхэд дунджаар 76 насална. Тэгвэл 1990 онд төрсөн хүүхэд дунджаар 68 наслах ч аль мужид төрснөөсөө хамаараад тэнгэр, газар шиг ялгаатай амьдрах аж. Судалгааны багийнхан БНХАУ-ын 33 муж тус бүрт 1990 онд төрсөн хүүхдийн наслах боломжийг гаргаад, түүнийгээ дэлхийн улс орнуудын дундаж наслалттай харьцуулжээ. Судалгааны дүнд БНХАУ-ын аль муж илүү өндөр хөгжилтэй, аль нь тааруу вэ гэдгээс гадна эрх баригчид ямар үндэстэнд анхаарал хандуулдаг, ямрыг нь үл тоодог вэ гэсэн асуултын хариу ч дам гараад ирэх шиг болов.
Түвдийн автономит мужид 1990 онд төрсөн хүн 56 наслах боломжтой. Өөрөөр хэлбэл, Африкийн хамгийн ядуу буурай орнуудын жишгээр наслах бол 2013 онд төрсөн хүүхэд 70 буюу Европын хөгжил буурай орнуудын нэг Молдавын одоогийн үзүүлэлттэй дүйж очно гэж үзсэн байна. Шанхайд энэ жил төрсөн хүүхэд дунджаар 83 насалж, одоогийн Швейцарь улсын дундаж наслалттай ойртож очих юм байна.
Иргэдийн дундаж наслалтыг энэ мэтчилэн гаргаад дэлхийн аль улстай ойролцоо байгааг жишиж харуулсныг зургаас үзнэ үү.

С.Алдар
Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Agaariin bohirdol hool huns 2 masj chuhal shuu de
ha ha. yoy, tatlaa tatlaa. ene setgegdluudiig ee. haha
Хуцваа хортой хүнс Монгол руу шахаад " тэнэг монгуу" 20 НАСЛААД ҮХВАА ГЭХ НЬ ШИВ ДЭЭ Өмхий ху.жаа бүү давар
tsag agaar noloolno
oo za amar hun yaj amidrahiig hujaa meddeg bols nuu