...
...

Халим завьтай хүн рүү дайрчээ

Халим хүн рүү дайрч завь хөмрүүлсэн хэрэг ӨАБНУ-д гарчээ. Амьд халим ямар байдгийг үзэхээр задгай далайд гарсан залуу хостой хэтэрхий догшин амьтан таарсан бололтой, завь руу нь үсрэн хөмрүүлж орхисон аж. 10 метр урт аварга сүүн тэжээлтэн завь руу үсэрч байгааг ойролцоо зугаалж явсан аялагчид дүрс бичлэгийн камертаа буулгаж амжсан байна. Халимны халдлагад өртсөн хосын нэг Палома Вернер “Бид халимнаас зугтахыг оролдсон ч чадаагүй. Уг нь тэр 120 метрт байснаа алга болчихсон юм. Гэтэл хэсэг хугацааны дараа 10-аадхан метрийн цаана гараад ирсэн. Дараа нь бид нуугдсан боловч тэр биднийг завин дээр байгааг мэдэж байсан. Аймшигтай явдал болох дөхлөө. Бид үхэж болох байсан. Эрэг дээр гарч ирээд амьд үлдсэндээ итгэж чадахгүй байлаа. Гэхдээ одоо ч гэсэн халиманд хайртай хэвээрээ” хэмээн ярьжээ.   

 

С.Алдар

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ