...
...

Дэлхийн хамгийн баян хот болох Дубайчуудын 10 хувь нь л “аз жаргалгүй”

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотын цагдаагийн газар иргэдээс санал авах тусгай дугаар ажиллуулж эхэлжээ. Хотынхоо ямар нэг зүйлд бухимдсан, аз жаргалгүй болсон иргэд уг дугаарт залгаж, шалтгаанаа хэлэх гэнэ.

Хотын удирдлагууд 2021 он гэхэд дэлхийн хамгийн аз жаргалтай 10 хотын нэг болох зорилт тавьсан учир ажлынхаа багцааг авах үүднээс дээрх утсыг ажиллуулж байгаа юм байна. Түүнээс гадна “Тийм”, “Үгүй”, “Дунд зэрэг” гэсэн хувилбар бүхий хариулттай “Та Дубайд жаргалтай байна уу” гэсэн санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулжээ. Санал асуулгын эхний өдөр л 200 мянга гаруй хүний хариулт ирснээс 84 хувь нь “Тийм” гэсэн хариултыг сонгож, зургаан хувь нь дундыг барьж, 10 хувь нь аз жаргалгүй байна гэж хариулжээ. 

 

С.Алдар

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • humuusee iim saihan orgon uudam nutag deer aih ayul dain dajingui amidarch bga ni az jargal bish gejuu.sain hodolmorloj tolgoi tarhia ajilluulad yavbal hyamarliig davaad l garchihaj bolno shude.setgel zuigeeree hyamraad bnaa bid nar...tor ni dotroo yalzraad l bga biz.ed ner udahgui uchraa olj buh yum bair bairandaa ochih tsag udahgui ireh bailguide.

  • Монголчууд өөрсдийгөө голох сэтгэцийн өвчин тусаад удаж байна. Аз жаргал гэдэг харьцангүй ойлголт юм. Раба хүмүүс зүгээр суугаад энэ материаллаг эрх чөлөөг олж аваагүй нь мэдээж, тэд толгойгоо ажилуулж гараа хөдөлгөж цуцалтгүй хөдөлмөрлөж байж энэ үр дүнд хүрсэн. Аз жаргалыг өндөр байшингаар хэмждэг бол Соц нийгмийн үеэс хэдэн арав дахин жаргалтай болсон.

  • manaid 2 huvi n busad 98 n ketsuu

  • Дубайгийнхан даварцан гарууд байдын биш үү. ха ха

  • III-IV ХОРООЛОЛ ДҮҮРЭН БАР, КАРАОКЕ ЮУН ЯАСАН ИЙСЭН ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ, УНТУУЛЖ АМРУУЛАХ ТУХАЙ ОЙЛГОЛТ ОГТ БАЙХГҮЙ, ТОХИЖИЛТ БАЙХГҮЙ ЯГ ХЯТАДЫН ХУУЧИН ЭРЭЭН ХОТ ШИГ, ХАЯГЖИЛТ НТРИЙГ ХАРААРАЙ

  • манайх ийм судалгаа авдаг болоочээ тэгвэл ардчилсан он жилуудийн ажлын ур дун харагдах байх одоогийн орон нутгийн сонгуулаар авчих

  • manaihan ter chigeeree az jargalgui shuu dee

  • МАНАЙ УБ АСУУЛТГҮЙ, 99 ХУВЬ НЬ АДГИЙН МУУ ГЭХ БАЙХДАА

  • tiim bol mongol utaanbaatar hamgiin hayagdmal tamiin gazar gesen ug

Онцлох мэдээ