...
...

Чихмэл тоглоомыг "амь оруулах" технологи бүтээлээ

Гарааны компани Adawarp чихмэл бамбаруушийг Oculus Rift-ийн тусламжтайгаар  дотор нь орсон мэтээр алсаас удирдах шинэ технологи хөгжүүлжээ. Тусгай төхөөрөмжийг толгойдоо углаад л та бамбаруушин дотор нь орсон мэт болно. Тэгээд дураараа удирдах боломжтой. Adawarp-ын инженерүүд Telepresence гэж нэрлэсэн энэхүү бүтээлээ улам сайжруулах төлөвлөгөөтэй байна. Одоогоор бамбаруушийн их биеийг шинээр бүтээж байгаа ажээ. Зах зээлд гаргах үед зөвхөн бамбарууш ч биш, нохой муур зэрэг амьтад илүү хэрэгцээтэй байна гэж үзэж байгаа аж. 

Adawarp-ынхан мөн тусгай нүдний шилний тусламжтайгаар гар утсаа гар оролцуулахгүй дураараа удирдах боломжийг хэрэглэгчдэд олгох шинэ төсөл дээр ажиллаж байгаа гэж компанийн үүсгэн байгуулагчдын нэг Тацуки Адания ярьжээ. 

 

Д.Ирээдүй

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ