Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогтоос төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийн талаар дараах тодруулгыг авлаа.
- Төрийн албан хаагчид 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг хэзээнээс эхлэн олгодог болсон бэ?
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль 1994 оны зургаадугаар сарын 13-ны өдөр батлагдаж, цэргийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож эхэлснээр энэхүү тэтгэмж анх бий болсон.
Үүний дараахан буюу 1994 оны 12 сарын 30-ны өдөр шинээр баталсан Төрийн албаны тухай хуулинд мөн төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад зургаан сарын албан тушаалын цалинтай тэнцүү хэмжээний тэтгэмж олгодог байхаар зохицуулсан.
Үүнээс хойш Төрийн албаны тухай хуульд энэ тэтгэмжтэй холбоотой зохицуулалтыг нийт зургаан удаа өөрчилсөн байдаг.
Тухайлбал,
- 2002 онд тэтгэмжийн хэмжээг 1-12 сарын цалинтай тэнцүү байхаар,
- 2003 онд буцаагаад 1-6 сарын цалингийн хэмжээтэй тэнцүү байхаар,
- 2008 онд төрийн жинхэнэ албан хаагчид 1-36 сарын цалингийн хэмжээтэй тэнцэх тэтгэмж олгодог байхаар,
- 2009 онд уг хэмжээг 36 хүртэл сарын цалинтай тэнцүү байхаар,
- 2015 оны 1 сарын 23-ны өдөр батлагдсан өөрчлөлтөөр тэтгэмжийн хэмжээг “үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг харгалзан” олгож, журмыг Засгийн газар тогтоодог байхаар өөрчилж байсан.
Харин Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголоор зардал бууруулах арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг бүх салбарт адил 1-12 сар болгон өөрчилсөн.
- Ирэх 2017 оны төсвийн төсөлд төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь олгох 36 сарын тэтгэмжийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал өссөөр байна.
Төсвийн орлого зарлагаа бүрэн нөхөж чадахгүй байгаа тул зөрүү алдагдлыг Засгийн газар зээл авах, бонд гаргах буюу нэмж өр үүсгэх замаар санхүүжүүлж байна.

Ойрын 1-2 жилд төсвийн байдал хүнд хэвээр байх таамаглал байгаа учраас зарим төрлийн зардлыг тэвчиж, бууруулах саналыг 2016 оны төсвийн тодотголд оруулсны нэг нь энэхүү тэтгэмжийн зардлын хэмжээг багасгах санал байсан юм.
Гэсэн хэдий ч Улсын Их Хурал 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахдаа төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хүрсэн төвшингөөс нь бууруулахгүйгээр цаашид тогтвортой хадгалах нь зүйтэй гэж үзэж өмнөх хуулийн заалтыг хэвээр үлдээх буюу 36 хүртэл сарын тэтгэмж олгох шийдвэр гаргасан.
Нэгэнт бодлого, чиглэл тодорхой болсон тул төрийн албан хаагчид олгож буй тэтгэмж, нийгмийн баталгааг өмнөх жишгээр нь үргэлжүүлэн олгоход зориулж 2017 оны төсвийн төсөлд нийт 89.6 тэрбум төгрөг тусгаад байна.
Үүнтэй уялдуулаад Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулсан заалтуудыг буцаан сэргээх хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д 2017 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн.
- Төрийн албаны тухай хуулиар зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид олгох тэтгэмжийг зохицуулдаг гэж ойлгодог. Харин энэ ангилалд багтаагүй, төрийн үйлчилгээний албан хаагчид болох боловсрол, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Сая өнгөрсөн есдүгээр сард УИХ-аар батлагдсан 2016 оны төсвийн тодотголоор тэтгэвэрт гарахад олгох 1 удаагийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиудад өөрчлөлт оруулаагүй.
Боловсролын тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн, Эрүүл мэндийн тухай хуулиар төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх болон сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эрүүл мэндийн болон бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байдаг.
Эдгээр хуулиудад заасан нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно гэж тус тусын хуулинд нь зааж өгсөн байдаг.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь заалтыг өөрчлөхөд боловсрол, эрүүл мэндийн салбарын хуулиудад заасан нөхцөлийг хангасан иргэдийн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн асуудал давхар хөндөгдөж байдаг.
- Тэгэхээр боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагчдын тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг хуучин мөрдөж байсан хэмжээнд буюу 36 сар хүртэл хугацаагаар тооцож олгоно гэж ойлгох нь зөв үү?
Тийм ээ.
Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь хэсгийг 2016 оны төсвийн тодотгол батлахын өмнөх байсан хэм хэмжээнд нь хүргэж буцаан сэргээж байгаа.
Ингэснээр боловсрол, эрүүл мэндийн салбарын хуулиудад тусгайлан заасан тэтгэмж авах эрх бүхий албан хаагч тэтгэвэрт гарч байгаа тохиолдолд түүний албан тушаалын сарын үндсэн цалингийн дундаж хэмжээг ажилласан жилийнх нь тоогоор үржүүлж олгодог өмнөх аргачлал хэвээр үйлчилнэ.
Гэхдээ тэтгэмжийн дээд хэмжээ нь 36 хүртэлх сарын дундаж цалинтай тэнцүү байж болно, түүнээс хэтэрч болохгүй гэсэн үг.
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбараас гадна бусад салбаруудын хувьд ч өмнө байсан жишгээрээ тооцож тэтгэмжээ авах болно.
Ирэх 2017 онд нийт 5364 хүн тэтгэмж авна гэсэн судалгаа байгаа. Төрийн албанаас тэтгэвэрт гарч байгаа 10 хүн тутмын дөрөв нь боловсролын салбараас, хоёр нь эрүүл мэндийн салбараас үлдэх хэсэг нь төрийн тусгай албан хаагчид болон төрийн захиргаа, үйлчилгээний бусад албан хаагчид байна.

- 2016 оны тодотгол баталсан өдрөөс хойш он дуусталх хугацаанд тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчийг ямар хуулиар зохицуулах вэ?
Сая 2017 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал уг хуулийн үйлчлэх хугацаа 2016 оны төсвийн тодотгол батлагдсан өдрөөс буюу 2016 оны есдүгээр сарын 9-ний өдрөөс эхэлж тооцогдох болно.
Өөрөөр хэлбэл есдүгээр сарын 9-өөс хойш тэтгэвэрт гарах иргэдэд энэ хууль нөхөж үйлчилснээр тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хэмжээ нь өмнө нь байсан түвшингээс буурахгүй гэж ойлгож болно.
- Тэтгэмж тооцох дээд хэмжээ нь хэд байх вэ?
Төрийн албанаас 2016-2017 онуудад тэтгэвэрт гарч нэг удаагийн тэтгэмж авах хүсэлт ирүүлсэн иргэдийн дунд түүвэр судалгаа явуулахад нийт тэтгэвэрт гарч буй албан хаагчдын 25-30 орчим хувь нь төрийн албанд 10 хүртэл жил ажилласан, 65-70 орчим хувь нь 25-36 хүртэл жил ажилласан бол 5-8 хувь нь 36-аас дээш жил ажилласан байна.
Өмнө нь Төрийн албаны тухай хуульд тэтгэмж олгох дээд хэмжээг 36 хүртэл сар байхаар зохицуулж байсан, мөн цэргийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хэмжээ нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээтэй байсан.
Иймд эдгээр жишгийг харгалзан тэтгэмжийн дээд хэмжээ нь 36 хүртэлх сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж тусгасан болно.
Ярилцсан: Б.Баргужин
одоо сургуулийн тогооч боловсролын салбарт 23 жил ажилласан 36 сарын тэтгэмж авах уу ЗГ-ын 2019 оны 7р тогтоолоор
Сургуульд номын санчаар 18 жил ажиллаж тэтгэвэрт гарахад тэтгэмж хэдэн сараар олдох вэ хариу яаралтай
Би сургуулийн номын санчаар 18 жил ажиллаад тэтгэвэрт гарахад хэдэн сарын тэтгэмж олдох вэ хариу хүсье
“үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг харгалзан” олгоно гээд байна. Тэгвэл 15 жил ажиллаж авсан цалинг нэмж /үүнд: нэмэгдэл энэ тэр орохгүй/ гарсан нийт үндсэн цалинг 15 жил буюу 180 сард хувааж 1 сарын дундажийг гаргана гэж би бүдүүн тоймоор ойлгох шиг боллоо. Энэ гарсан 1 сарын дунджаар төрд ажилласан жилээр үржүүлнэ энэ нь 36 сарын цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэж байх шиг байна.
Эрүүл мэндийн байгуулгад 15 jil ajilsan hvn yaj tetgemj avah uu bas tetgvert garhaas omno hamragdaj chadaagvi tetgvert garchaad tetgemjind hamragdaj boloh uu
Улсад 35жил ажиллаад нас барсан иргэн менгее яаж авах вэ 50настай гарах байтал 4хvvxdeer baga hvvhed n 6hvreegvi geed nasaa hvleej bgd ungurchihluu odoo yah we hariult uguuch hvn bn uu
боловсролын байгууллагад 22 жил ажилласан хүн хэдэн сарын тэтгэмж авах вэ?
боловсролын салбарт 20 жил гэж өөрчлөлт оруулж өгөөч үйлдвэрчний эвлэл юу хийж байна
Би Мэргэжлийн боловсролын салбарт 33 жил тасралтгүй нэг байгууллагад багш боловсролын туслах ажилтнаар ажилласан Тэтгэвэрт гарах нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг 33 сараар бодуулж авах нь зөв үү хариу өгөөч
төрийн захиргааны үйлчилгээний албан хаагч энэ тэтгэмжинд хамрагдах юм уу?
худлаа ингэж тархи угааж байхаар vнэн ээ хэлээд бууж огвол таарна
энэ одоо vндсэн цалингийн дундаж гэхээр тоог нь 36 хэвээр нь vлдээгээд талыг нь байхгvй болгож байгаа юм биш vv ард тvмээн
Төрийн албанд өчнөөн жил ажиллаа гээд л сүйд болоод тэтгэмж гээд гоншигнох юм. Одоо төрийн албанд орох гэж хүмүүс бараг үхэлдэж байна. Иймэрхүү давуу талыг нь хараад байдаг юм шиг байгаан. Бусад газарт ажилладаг хүмүүс тэтгэвэрт гарахдаа тухайн байгууллагын шийдвэрээр л хөөрхий хэдэн цаас авбал авдаг ш дээ. Төрийн албаныхан их зантын туйлууд л байдаг даг.
uldverchnii evlel sereechee
ajil hayyaa
emch bagsh naraa ta buhniig mallaj bn ene huuliin zohitsuulalt chini
dundaj tsalingaas hetrehgui geed alaad haychihsan bn shdee alban haagchdaa sereechee tarhi ugaagaad haytsan bnshdee
болимооршдээ ямар хэрэгтэйн
сумын эрүүл мэндийн төвд 20 жил тасралтгүй асрагч хийсэн хүн тэтгэвэрт гарахдаа хэдэн сарын тэтгэмж авах вэ. туслах ажилчдыг битгий орхигдуулж байгаач ээ. хамгийн бохир зүйлийг хийж байдаг хүмүүс шүү дээ.
turiin albaniikhan yasan gej tatvar tulugchdiin mungunuus 36 sariin tetgemj avdag yum be ard tumnee alagchilj uzekhee boliochee
ta nar neeh ugaasaa baisan zuiliig ugui hiine gej irgediig surduuleed l... ain, tegsnee heweer uldeene ch geh shig, shineer sanaachilj hiij baigaa ymshig sinsatslaad baih shaardlagagui sho. teneg hun huurch baigaanshig hutsaad l baigaarai.
Та бүхэн манайхаар үйлчлүүлээрэй. Манайх Рейкийн энергин бариа, бүтэн биеийн бариа, хуян хөөх бариа, бөөр,нуруу, элэг, ходоодны үйл ажиллагаа сайжруулах, тамир тэтгэх бариа, өндгөвчний бариа, савны хий, гэдэсний дүүрэнг гаргах бариа, хүүхдийн тархины доргилт засах, тархины даралт бууруулах, тайвшруулах, өсөлт хөгжил дэмжих бариа, нүүр, толгойн цэгэн массаж, хөл массаж зэрэг бүх төрлийн эмчилгээний болон алжаал тайлах бариа засал хийнэ. Утас: 94069506 (цаг авч ирнэ үү) Хаяг: БЗД 13-р хороо Скайтаун хотхон 90б байр. (Номин хайпермаркетийн баруун талын голомт банктай байр) дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. https://www.facebook.com/mutringegeebariazasal
Та бүхэн манайхаар үйлчлүүлээрэй. Манайх Рейкийн энергин бариа, бүтэн биеийн бариа, хуян хөөх бариа, бөөр,нуруу, элэг, ходоодны үйл ажиллагаа сайжруулах, тамир тэтгэх бариа, өндгөвчний бариа, савны хий, гэдэсний дүүрэнг гаргах бариа, хүүхдийн тархины доргилт засах, тархины даралт бууруулах, тайвшруулах, өсөлт хөгжил дэмжих бариа, нүүр, толгойн цэгэн массаж, хөл массаж зэрэг бүх төрлийн эмчилгээний болон алжаал тайлах бариа засал хийнэ. Утас: 94069506 (цаг авч ирнэ үү) Хаяг: БЗД 13-р хороо Скайтаун хотхон 90б байр. (Номин хайпермаркетийн баруун талын голомт банктай байр) дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. https://www.facebook.com/mutringegeebariazasal
Turin uilchilgeend ajillaj bga irgedee yalgavlaj uzdeg deed tushaaltanguud mini ene blaa hezee Bolih be
bitii huts
zow ch bichij chadahgui yumaar setguulch hiilgej, medee oruuluulj ndg tanai site hol yawkue. barag buh medee n aldaatai bh yum xaxa
songuuliin hoshgoruulalt bna ugii gesen ch mongu bhgyi yum chini yaj uguhiin be bitgii humuusiig huuraad bai
БАЯРЛАЛАА