“Эрчүүдийн” хэмээх тодотголтой Playboy сэтгүүл ирэх оны гуравдугаар сараас эхлэн дугаартаа бүтэн нүцгэн эмэгтэйн зургийг хэвлэхгүй байх шийдвэр гаргажээ. The New York Times-т бичсэнээр, сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер энэ шийдвэрийг сайшаан хүлээж авсан гэнэ.
Энэхүү шинэчлэл хийгдсэний дараа сэтгүүл дээр нүцгэн эмэгтэйн зураг гарах ч бүтэн нүцгэлсэн зураг огт тавигдахгүй. Харин ярилцлага, нийтлэл, өгүүлэл зэрэг нь хэвээр үлдэх аж.
Сэтгүүлийн албан ёсны цахим хуудсанд бүтэн нүцгэлсэн эмэгтэйчүүдийн зураг тавихаа больсон юм байна. Үүнээс хойших жилийн хугацаанд уншигчдын дундаж нас 47-гоос 30 болон буурч, зочдын тоо дөрөв дахин өссөн эерэг үр дүн гарсан нь дээрх шийдвэр гарах гол үндэслэл болжээ.
“Плейбой” сэтгүүл 1953 оноос хэвлэгдсэн бөгөөд Мерилин Монро, Элизабет Тейлор, Синди Кроуфорд, Памела Андерсон зэрэг үе, үеийн сайхан бүсгүйчүүдээр нүүрээ чимж байв.
С.Алдар
Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250