...
...

“Улаан алт” буюу хиймэл цус 2017 оноос практикт нэвтэрнэ

1979 оны арваннэгдүгээр сарын сүүлээр “Эрдэмтэд хиймэл цус бүтээж, түүнийгээ хүн дээр анх удаа амжилттай туршсан” тухай мэдээлэл АНУ-ын хэвлэл гарчээ. Ингээд туршилт амжилттай болсон юм чинь хэрэглээнд нэвтрэх нь мэдээж байтал тэр чигээрээ таг болсон байдаг. Харин хоёр сарын өмнө Британийн эрдэмтэд “Хиймэл цусыг өвчтөнүүдэд сэлбэх ажил 2017 оноос хойш эхлэх бололцоотой” гэсэн мэдэгдэл хийсэн ч мартагдсан сэдвийг дахин хөндөх сэжүүр болж, анагаахын салбарын гол сэдэв болоод байна.

Тэгэхээр, эрдэмтэд чухам ямар эрсдэл байсан болоод амжилттай болсон төсөл дээрээ 36 жилийн турш ажилласан юм бол. Бас тэртэй тэргүй донорууд байхад яагаад хиймлээр гаргаж авах гэсэн юм бэ.

Миннесотагийн өвчтөн, хөлнийхөө судсанд мэс засал хийлгэсэн 67 настай эр хиймэл цус сэлбүүлсэн анхны хүн болж түүхэнд үлдсэн юм. Мэс заслаас 14 хоногийн дараа хагалгаа задарч, тэрээр их хэмжээний цу алдсан шоокийн байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүнд туршилтын бүтээгдэхүүн болох флуосолоос 2.3 литрийг сэлбэсэн гэдэг. Үүнээс өмнө хиймэл цус турших өвчтөнүүд нь  “Иеговын дагагчид” гэдэг шашны байгууллагын гишүүдээр хязгаарлагддаг байжээ. Шашныхаа ёсоор өөр хүний цус биедээ оруулахаас ихэд цээрлэдэг (тэр ч байтугай үр хүүхдийнхээ цусыг ч авахаас цээрлэдэг) тус байгууллагын 500 мянган дагагч “Өөр хүнийх л биш бол бусад нь яах вэ” гэдэг байдлаар флуосол хийлгэхийг зөвшөөрдөг байжээ. АНУ шашны эрх чөлөөг дээдэлдэг байгаагүй бол Миннесотагийн эмч нар Шүүхэд очих нь гарцаагүй байв. Хожим Нэгдсэн улсын эм, хүнсний бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн (FDA) амь нас нь эрсдэлд орсон өвчтөнөөс флуосол хилгэх эсэхийг нь асуухыг зөвшөөрсөн байдаг. Ингэснээр “Иеговын дагагчид” өөрсдөө ч мэдэлгүй хиймэл цус бүтээх ажилд үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн юм.

Мэдээллийнхээ эхэнд тавьсан хоёр асуултад хариулах цаг ирлээ. Хиймэл цус бол шинжлэх ухаанд цоо шинэ нээлт. Гэхдээ пенициллин шиг бушуухан хэрэглэх гэж яарах шаардлага одоохондоо алга. Яагаад гэвэл үр дагаварыг нь сайтар тогтоохын тулд олон жил шаардлагатай. Хоёр дахь асуултын хариулт нь дэлхий нийтэд хамгийн их тархалттай өвчний нэг болох цус багадалттай хамаатай. Энэ өвчний улмаас цусаа бусдад өгөх явдал жил дараалан буурч байгаа гэсэн судалгаа ДЭМБ-аас гаргаж байна. Жил бүр 108 сая хүнд цус сэлбэх шаардлага тулгардгийн 65 хувь нь АНУ, БНХАУ, Энэтхэг зэрэг 10 улсад ногддог байна. Цусны санд цугларсан нийт цусны 50 хувийг нь худалдаж авдаг бөгөөд энэ хувь хэмжээ жил бүр нэмэгдэж буй. Дээр өгүүлсэн цус багадалт өвчний илрэлтэй холбоотойгоор хүмүүс цусаа сайн дураараа өгөх явдал буурч байгаа нь хиймэл цусыг хэрэглээнд нэвтрүүлэх бас нэг шалтгаан юм. 

 

С.Алдар

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ