...
...

Бар, ямаа хоёр нэг торонд амьдарсаар байна

Хойд хөршийн Приморскийн амьтны хүрээлэнд Тимур хэрээх ямаа, Амур нэрт бар хамт амьдраад багагүй хугацааг үдэж байна. Хэдэн долоо хоногийн өмнө хүрээлэнгийн ажилтнууд Амурын хүнс болгохоор Тимур ямааг хаяж өгчээ. Гэтэл хачирхалтай зүйл болж, араатан ямааг идсэнгүй. Тэр цагаас хойш одоо болтол цагийг хамт өнгөрөөж байгаа гэнэ.

Тимурын “сүйт бүсгүй” болгохоор залуухан эм барыг Москвагаас Приморскт авчрах үед ямааг холдуулна гэж амьтны хүрээлэнгийн удирдлагууд ярьж байна. Эм бар ямаанд Амур шиг өршөөнгүй хандах магадлал баг учраас тэр гэнэ. Амьтны хүрээлэнгийн нэгэн ажилтан энэ талаар “Үзэгчид маань “Амур ямааг хамгаалах болов уу” гэж их асууж байгаа. Бид үнэнээ л хэлдэг. Яахыг нь ёстой мэдэхгүй” хэмээн ярьжээ.   

ОХУ-ын Алс Дорнодын Амарын бар нь дэлхий дээрх хамгийн том бар гэж тооцогддог бөгөөд өдгөө 540 толгой үлдсэн гэсэн тоо баримт байдаг юм. 

 

С.Алдар

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ