...
...

“Фэйсбүүк” ашиглан хүүхдээ 250 ам.доллараар худалджээ

Боливийн цагдаа нар өнгөрсөн долоо хоногт хоёр эмэгтэйг “хүн худалдаалсан, худалдан авсан” хэргээр баривчилжээ.

Гэмт этгээдүүдийн нэг болох 32 настай биеэ үнэлэгч эмэгтэй эцгийг нь мэдэхгүй байсан учраас сар хагастай нялх үрээ худалдахаар шийдсэн байна. Тэрбээр олон нийтийн сүлжээ “Фэйсбүүк”-т охиноо 250 ам.доллараар зарна гэсэн зар тавьсан аж. Найз залуугаасаа салсан 18 настай бүсгүй хүүхдийн худалдан авагч болов. Тэрбээр худалдаж авсан хүүдээ өөрийнх нь гэж итгүүлэх замаар найз залуугаа буцааж авчрах арга сэдсэн нэгэн байв. Харин найз залуу нь үүнийг мэдэж, цагдаад хандсанаар гэмт этгээдүүд илэрсэн байна.

Мөн өмнө нь Нигерид үүнтэй төстэй хэрэг бүртгэгдсэн. Олон нийтийн сүлээ ашиглан 14 хоногтой хүүхдээ 90 ам.доллараар худалдахыг завдсан тэр эмэгтэйг худалдан авахыг хүссэн таван хүний хамт баривчилсан аж. Эмэгтэй ядуу зүдүү байдлаас болж ийм байдалд орлоо хэмээн мэдүүлж байжээ.      

 

С.Алдар

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ