...
...

Мөхөн буй Монгол улс

        Улс шиг хөгжих, хүн шиг амьдрах тухай яриа нь нэг намын мөрийн хөтөлбөр, уриа лоозон төдийхөн бус дэлхий дээр оршин тогтнож, сэтгэн боддог бүхний бүхий л цаг үед хүсч байсан үнэт тэмүүлэл юм. Гэхдээ хүсэхэд хясна гэгчээр цаг үе, нөхцөл байдал тэр бүрий бүгдэд тэгш үйлчилдэггүй. Нэгэн цагт Афин хүчирхэг байсан нь мартагдаж Ромын хөлд сөхөрсөн. Аугаа Ромыг хэн ч буулган авч чадахгүй мэт он цагууд өнөө аль хэдийн мартагдаж тэдний гэх бүхэн түүхийн хичээл төдийхөн болон ард хоцорсон. Хүчирхэг өвөг дээдэстэй хэмээн бахархах бидний хувьд ч найман зууны тэртээх аз хийморь маань шороотой хутгалдаа юу даа хэмээн бодоход хүрч, тусгаар тогтнолоо алдах аймшигт цагийг хүлээж буй мэт түгшүүртэй он жилүүдийн босгон дээр тулж иржээ. Монголчууд эртнээс хүчирхэг байсан ч эвтэй байсан нь үгүй.

Бидэнд эвсэн нэгдэх ухаан, тэвчээр тэр бүрий заяасангүй. Байлдан эзэлж, мандан бадарч явсан түүхээ Монголчууд маш сайн мэднэ. Харин алалдан хядалцаж, нэгнээ хорлон явсан түүхийг тэр бүр санахгүй, дурдахгүйг хичээн байх шиг анзаарагдах юм.

Бүр саяхны түүхэндээ ч бид эв нэгдэлгүйн гашуун сургамжийг их л сайн амссан баймаар... Гэвч эвсэн нэгдэж, нэгэн үндэстэн болж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Өнөөдөр ололт юу байгаагаа дурдвал түүнийгээ өөртөө наах гэж, алдаа юу байгааг тоочвол түүнээ бусдад тохох гэсэн ядмагхан оролдлоготой Монголчууд амьд гэхэд арай л арчаагүй, үхсэн гэхэд үнэндээ үнэмшилгүй хүн сүрэг болон нэг аравны таван сая км квадрат дотроо бүгж байна. Цагийн жамаар өнөөгийн бид үхэж үр хойчос минь амьдралын тойргийг үргэлжлүүлэх тэр үед амрагийн явдалдаа бөгс нь өтдөөд, шуналдаа шаналж, арчаагүйдээ архинд толгойгоо мэдүүлж мөхсөн Монгол гэх тусгаар орны сүүлчийн иргэдийн тухай яриа гарвал тэр нь гарцаагүй бид байх болно. Улсыг минь бүрэн бүтэн, нэртэй төртэй үр хойчид минь үлдээгээч гэж улс төрчдөөс, найз нөхдөөсөө, гаднынхнаас тэр бүү хэл өөрөөсөө гуйх цаг ирдэг юм байж. Хорин нэгдүгээр зуунд боловсорч чадаагүй харанхуй иргэн байсандаа бид эх орныхоо өмнө өртэй.

        Бүх зүйл арай ч төгсгөлдөө хүрээгүй байгаа дээр нь энэ бүхнийг засаж бас болох байх хэмээн итгэж байна. Монгол эрчүүд бид их арчаагүй болсон. Уух идэх нь дийлдэхгүй мөртөө хов базаж, хор хутгаж явах нь элбэг.

Маргааш сайхан амьдрахын тулд өнөөдөр зүтгэх гэхийн оронд өнөөдөр хоромхон жаргахын тулд маргаашийн ирээдүйгээ цаг хугацааны ломбардад тавьж орхидог.

Хийсэн ажлынхаа эзэн болж хүн шиг буруугаа үүрч, хариуцлагаа дааж чадахгүй бидний цаг үеийн эрчүүд хөвгүүдээ хэрхэн эр хүн болгон өсгөх билээ. Энэ мэтээр дурдаад байвал Монгол иргэний алдаа тоолж барахгүй их. Бие хүний сул дорой, алдаа бүхнийхээ тоогоор бид тусгаар тогтнолдоо салаавч гаргаж буй юм.

        Монголчууд өлсөж үзээгүй ард түмэн гэдгээрээ нэлээд гайхуулах дуртай. Дэлхий дахин дайны хөлд нэрвэгдэн өлсгөлөн гуйланчлалд өртөн байх тэр цагт  цай, даавуу төдий өргөн хэрэглээний бараа гэхээс хоол ундаар дутагдан гачигдаж яваагүй нь гарцаагүй үнэн. Гэдэс өлсөөгүй ч өөр өлсдөг эд эрхтэн бас хүнд байдаг юм байна. Монголчуудын тархи өлсгөлөнд автжээ. Хорин жилийн өмнө интернет гэдэг зүйл мэдээллийг хурдан түгээх боломжоороо мэдлэгийн уурхай хэмээгдэн байсан боловч өнөөдөр тэр хэмжээний нэр төрөө алдан ухаалаг хүний өдөр тутмын хэрэгцээ, ухаан муутай, сул дорой хүний өвчин эмгэг, сэтгэцийн дон болон хувирчээ. Интернет монголчуудад юүтүбийн бичлэг үзэх, сошл хуудсуудаа шалгах, гүүглээс элдэв зүйл хайх төдийхөн боловсрол олгосон. Ном унших нь хүний эрх гэхээсээ илүү зайлшгүй хэрэгцээ шаардлага юм байна гэдэг нь өнөө цагт маш сайн харагдаж байна. Ном уншдаггүй Монголчууд мэдлэггүй мэдлэгтэн, цэцэрхэх дуртай үзэн ядагчид болж хувирч буйг цахим мэдээллийн хэрэгслүүдийн доор буй сэтгэгдлүүдээс хангалттай харж болно.  Монгол ямар байх ёстой, яаж хөгжих, зөв Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх тухай нийтлэг ойлголт байхгүй. Гэхдээ байж болохгүй зүйлийн тухай бол нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг ойлголт хүн төрөлхтөнд бий. Бид л ном уншдаггүйн хар гайгаар нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээнээсээ алхам алхмаар холдоод байгаа болохоос биш бидний анзаарахгүй байгаа олон дутагдал соёлт хүн төрөлхтөнд байж боломгүй зүйлийн ангилалд багтдаг юм.

Монголоос өөр оронд үндсэрхэг үзэл хэт ханхлуулсан неонацист, дуулахуйн боловсролоос өөр мэдлэггүй хүнийг хууль батал хэмээн сонгодоггүй юм.

Монгол, Украйн мэтийн ядуус, ядуу сэтгэлгээтэн олонтой газар л бөхчүүд, боксчдоороо хууль батлуулах гэж сонгодог бололтой. УИХ-ын танхимд гишүүн болсон хүн гэр орных нь уранхай обойг нь засаад, цалинг нь нэмээд, уурхайгаас олсон мөнгөө сар бүр хармаанд нь хийх ёстой гэж үздэг өлсгөлөн сэтгэхүйтэй ард түмэнтэй улс хэзээ ч хөгжихгүй гэдгийг магадгүй мөхсөн Монголын жишээн дээр хожим аль нэг улсад түүхийн хичээл дээр нь заах биз. Энэ бүхний буруутанг хэн гэж бодож байна. Бичиж буй би, уншиж буй та буруутай. Ямар нэгэн улс төрчид бурууг өгөөд яахав дээ. Тэнэгүүдээр тэнэгүүд л удирдуулна гэж нэг үг байдаг.

С.Амаржаргал

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (49)
  • Эд нарыг сонгосон хумуус хэн бэ Та биш биз

  • EZEN CHINGISIIN YED BIDNII HONGILIIN YZYYR DEH GEREL NI MONH TENGER AAV BAISAN BOL ODOO YED MONH NAR EEJ BOLJEE....

  • Доорхи сэтгэгдэлээ бичсэн хүмүүс ч гэсэн юун ойрын юм сэтгэж байнаа.Энэ нийтлэл нь улсын тусгаар тогтнолтой холбож ойлгох хэрэгтэй.Хүмүүсийн ихэнх нь зөвхөн мөнгөний төлөө гэсэн сэтгэхүйтэй,улсыг нь нам нэртэй улс төрийн мафи удирдаж, улс орноо хориодхон өрх зарж үрэн үгүй хийж жил бүр 30 гаруй сая тонн нүүрс, зэс зарж байж 3 сая ард түмнээ үгээгүй ядуу болгож,залуучууд нь харь оронд боолын хөдөлмөр эрхэлж,эмс охид нь гадны хүмүүстэй гэрлэж, янхантан,улсыг нь бөхчүүд дуучид удирдсан болж өвөл нь утаанд дарлуулж,нийгэм тэр чигээрээ хувийн дээд сургуулиудын диплом өвөртлөн ажилгүй уулын оройгоор гэрээ барьж талх төмсөө грамлан амьдарч байна.Гадны дээрэмчдэд эд баялгаа хамуулж байгаа энэ бүгдийгээ хараа ч.Эрдэс баялагыг минь дээрэмдэж буй хүмүүс эд баялгаа хамгаалах гээд удахгүй цэргээ гэрээд хамгаалагч нэрээр оруулж ирэх болчихсон байна.

  • Монголд хар муу цаг нуурлэж газар шороогоо ухууулан харь гурнуудийн хар санаатнуудын гар хел бологсод терд зайдалж ард иргэдээ зовоон ядууруулж буй боловч монголын ирээдуй мандах наран адил хаяарч гэрэлтэн буй гэрэл гэгээ туяаран эхэлсэн гэдэгт итгэдэг Менх Тэнгэрийн Монгол Орон мандан бадрах цаг айсуй

  • Бусад хөгжилтэй орнууд унаж босож байж ийм болсон гэдэг юм билээ шүү дээ Сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй болоод байна Хүүхэд залуучуудаа одооноос сургах хэрэгтэй юм шиг Боловсролоо орхиод байна

  • Улс төрийн энэ олон нам,нүүдэлчдийн жалга довны үзэл нь бэлэнчлэх сэтгэхүйг бий болгон биднийг мөхөөж байгаа асар том хүчин зүйл.

  • Улаан цайм хээл хахууль......бүр тусгаар тогтнол ч нүдэндээр нуран унаж байна хүмүүсээ МАНАН г үндсээр нь суглах ёстой байсым шүү дээ хүмүүсээ

  • Ард олноороо тэмцэж босвол яасан юм бэ? Энэ байдлаараа байгаад байвал МОНГОЛ гэдэг улс орон усдаж үгүй болох нь ирээдүй болсон ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ БОСЦГООЕ

  • Unen ugend itgeh ni bidnii uureg uhaarmaar tsag irsen

  • үнэхээр оюуны өлсгөлөн,тархины тураалд орсон нь үнэн.ядаж л санал сэтгэгдэл,үзэл бодол,мэтгэлцээнээ илэрхийлж байгаагаас нь илэрхий.

  • МАН-ыг огцоруулж дахин сонгууль явуулая энэ нам монголын төлөө ажиллахгүй нь ойлгомжтой боллоо

  • Mash tom haraal bna.Evii mongolchuud min.Mohoj bna gevel bid mohoj bna geel archaagui gonginoh yum.Sehej bna.gevel sehne.Mohoj bna gevel mohno.Yadaj setgel oyun bodlooroo seheech,Mohson yum yu bgaan,Buh yum saihan bna.Bid huchirheg gentei,tsagaa tuluul yu ch hiij chadna shuu.Burhanii avralaar zovlon uzeegui tul setgeliin hat suuj chadaagui l balchir setgehuitei bolson.Setgel itgelee behel.Buh zuild talarh.Zorigtoi bai.Buhniig hairla.Daisnaa ch hairla.Hairiin huch buhniig diilne.Hairand suralts.Bie bienee hairlaaguigees negdej chadahgui bgaan.Hyataduudiig,orosuudiig,amerikchuudiig buran orshoog ono udaan orshin togtnog.

  • Би энд нэг зүйлийг сануулахад үнэхээр мөхөж буй юм бол сэхэж буй нь хамт байх нь байгалын хууль юм.Тиймээс бид унаж байж хүчтэй босох нь гарцаагүй байхаа.Минийхээр дээд оюун санааны сэргэлт явж байгаа боловч э/з -н уналт сэргэхгүй буйд сэтгэл дундуур байна даа

  • Гашуун ч юутай унэн уг вэ

  • Гашуун ч юутай унэн уг вэ

  • 100.000 цэрэг огооч ....... Ши еронхийлогчоо би Ар Монголыг 7 хоногын дотор эзлээд Их Дундад улсдаа нэгтгээд огье .Эр хуйстэй Монгол эрчуудийг хуйс тэмтрээд огье .гэсэн оргодол Хятадын батлан хамгаалах яаманд маш олноороо ирдэг болжээ

  • бидний бодол санааг аль 13-р зуунд аваачиж төөрөгдүүлэх ажлыг толгойноосоо эхлээд хийдэг нь харамсалтай Бид уг нь хүн төрөлхтний одоогийн ололт амжилтыг авч ирэхийн тулд өнөөдрөөрөө сэтгэх хүмүүжих ёстой байтал эзэн Чингис хааны үр сад гээд цээжээ дэлдсэн эрэгцүүлж бодох ухаан муутай хоосон толгойтой болж орхиж. Иийм 2 зэргийн асуудал руу хүмүүсийн анхаарлыг аваачиж гол асуудлаас хүмүүсийг төөрөгдүүлж өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлдэг барууны технологийг хэн бидэнд хэрэглээд байнаа Хэн?

  • Ercuudiin 70% ni bolovsrol baihgui zovhon tovd nom tseejilsen lam nar baigaa tsagt Mongol hogjin deeshlehgui,Iim humuus olshirc bna Ajil hiij biye uls orondoo daicilah heregtei bnma.Buruu surtcilgaa ih hiij mongo avagc hovsdogc nar olshirc bna Bolovsroltoi bolgomoor bna.

  • Нэр жаахан хатууджээ. Тэгэхээс илэрхийлж буй санаа бол таалагдлаа. Яг ч мөхөөд байгаа эсэхийг бол мэдэх юм алга даа. Бидэнд алдааа их бий. Олонх нь гэрийн тэжээмэл сэтгэхүйтэй гэх мэт. Гэхдээ бас сайн сайхан зүйл хажуугаар нь бас байж л байгаа шүү дээ. Зуун жилийн өмнөхөөсөө бид өнөөдөр ямар хол үсэрсэн байнаа? Цицерон хэлсэн шиг санагдаж байнанэг ийм үг байдаг даа. Амьд байгаа цагт найдвар үргэлж бий гээд.

  • Таалагдаж байна бодох юм их л байна.....бичээд бай .....баярлалаа

  • manai erh medelten bajachuudin shunald hjazgaar alga

  • yaan daa hetsuum mo d ochih ch hetsuu ochihgui gadaad d bgaad ch bh hetsuuu yaamaar yum be dee

  • хүн доромжлоод байдаг чи хэн бэ. Хэний захиалгаар ийм балай юм бичдэг юм бэв Жинэхэн чи өөрөө оюуны хомосдолтой амьтан байна да

  • itgene gj bodoo yu ymar zorilgoor yun tarhi ugaalt ybaad bn.....ene 70 hubi oyunii homsdoltoi gd bga gar ene 70 dotroo uuru orchihson ybj bga bhdaa kkkkkkkkkkkkkkkk

  • Өнөөдрийн Монголчуудын 70% нь оюуны хомсдолтой болжээ. Үүнийгээ Монголчууд яаж эмчлэх вэ. Энэ л хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Цаг хугацаа өнгөрөх бүрт оюуны хомсдолтонгууд өсөж үржээд улам олшроод байна даа.

  • ном унших нэг асуудал. харин уншаад ойлгох нөгөө асуудал. одоо бол дэлхий сонин болсон. хэт их халалт хэт хүйтрэл удахгүй биднийг задгих байх яагаад гэвэл ухаанаар биш өөрийн ойлгосноор бүгдийг хүүж байгаа учраас

  • bi elbegdorjiig mundag gej yriad bigaa humuusiig ogt oigodoggui ochuuhen dotortoi mongoloo gesen setgelgui hudal yrih naiz nohodiin hureele gej bihgui huvia hicheesen shunal gej zadgai boltoi yum shig binalee uugeeree l mundag munhag yum bina teheer demjij bina geed bigaa humuus n bas iimerhuu bolj taarah geed binadaa teheer turiinii boos tolgoi deer gej unen boloh geed binadaa iljig modon hudragandaa gej tsag hugtsaa huleehgui ene hunee cheenjileo jinhen saihan Mongol lideruudee denjij gargaj taviya

  • Үнэн үг шүү.Даан ч үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэгчээр үүнийг монголчууд хүлээж авахгүй л дээ.

  • Yan da.Uls orond ezen ba? Tomchuul guai Eh oron yr hyyhdiin ireedyigee bodoosoi do. Eh ornii alsiin bodlogotoi baigaad ogooch,tymen olon zalhaj ba shyy

  • http://enkhzaya.msdp.mn/2011/12/blog-post_9519.html 2008 онд бичсэн өгүүллэг маань ийм алсын хараатай байх юм гэж мэдсэнгүй

  • Bid muhul ruu yavj bna. Ene bol yah argagui unen. Oroitoogui deree odoo yahav?! Bid negdmel bolmoor bna. Negniihee tuluu baimaar bna. Huul' huchii baiguullagad ers shinechlel hiimeer bna. Huulia hundeldeg bolmoor bna.Nam gedeg zuilees tatgalzmaar bna. Olnoo huleen zuvshuursun huneer udirdlagaa tomilmoor bna. Hen negen mungutei hun asuudliig shiidmeergui bna. Shudraga baimaar bna. Nom unshdag bolmoor bna.Tegvel baga ch bolov gegeereh bh.

  • Teneguud teneguudeer udirduulna.

  • Uneniig xelsen bn.Gudamjind garaad alxaad yavaad uz.Ger xoroololoor ochij uz.Nyalx jaaxan xuuxdees oor ineesen bayssan tsarai xovor boljee.Ajilgui gudam xersen zaluuchuud,arxind uussan ider nasnii erchuud,jin uzej samar box tamxi jijiglengeer zarsan yadarsan xogshchuul..Xotiin tov Zaisan gex gazruudaar xogjiliig todorxoilj bolomgui,xotiin zax ger xorooluuluud bur ali ertnii niigemd amdarch bn.Xun bolgon amin xuvia xicheedeg bolson.Sertgee Mongolchuudaa,ex orondoo ezen baij oorchloltiig ooroosoo exluul.Tsooxuulee shuu dee bid.Bie bienee demjeed xairlaad oyunaa xogjuulj uxamsaraa deeshluulex ued uls oron ayundaa sergeed irne.

  • Зүгээр сайн бичиж ер нь бодох л хэрэгтэй зүйл мэдлэг муутай хүмүүс чинь аргатай зальтай байдаг. Цаашилаад арга залийг мэдлэгтэй харьцуулбал сармагчинг хүнтэй зүйрлэсэн лугаа адил хэмээн ухаантай хүн хэлсэн байдаг юм.

  • манай залуучуудад мэдэхгүй юм алга,чаддаг нэг ч юм алга даа бид ийм л ирээдүйтэй байна .миний бодлоор манай ээжүүд маш муу байна.япон солонгос ээжүүд хүүхэдүүдээ сайн хүмүүжүүлж өнөөдөрийн өндөр хөгжилд хүрсэн.манайд авгай хүүхнүүдийн эрх дэндүү их байна одоо эцгүүд юү ч хэлж чадахаа болсон.

  • olon doloon yum yrij tsetserheh hereggui ene iin uchirn erdoo l bid 25 jiliin omnoos buruu ehelsen ennees enlen mongoliin mohol ehelsen buruug zovhon ene aniin bulegllees hai momgolchuud bidend ennees oor shaltgaan bihgui odoo aniig gargah yum bol jinhen mohol mohol zovhon anaas guitsed sertsgee

  • Энэ бүхнийг ойлгох чадваргүй хүмүүс удирдаж, удирдуулж явна даа хөөрхий.

  • yag l unen shuu. Khugjliin sain saikhan jishee, Shineleg shiidliin erel haiguul khiisen uudrug zuil, iluu hugjliin garts haij asuudal debshuulsen shine sanaa bichihiin orond dandaa hiirhel, haraal zuhel, hiij byi sain ehleliig gutaan doromjilson buduuleg ugeer l ihehkh setgegdeluud garch bna. Estoi l gutrangi baidlaar oyunii hoosrol bolj bna daa. Uunees l angijirmaar bna. Deer bichsen zuiliig demjij bna

  • Ер нь дажгүй нийтлэл болжээ. Муугаа ярих нь гарц хайх арга байж болох юм. Гол нь үнэн байдлыг гаргаж тавиад манайхан бүгд оролцоод буруу бодол, буруу аргаар амьдрах хүслээ хаях сэтгэлтэй болохсон.

  • Энэ улс төрийн намууд Монголын сөнөөж байна. Ард түмэн даанч намуудаа устгаж чадахгүй харин өөрсдөө сөнөх бололтой.

  • Би хүүхэдтэйгээ гэртээ таарахаа байлаа. Тэд өдөржин хэвтээд фэйсбоок шагайгаад өнжих юм, Хэлэхээр уурлах юм. Бүүр зодолдох хэрэг гарна, аягүй бол намайг цагдаад барьж өгнө биз, 18 настай охин чинь ядаж гэрээ цэвэрлээд аягаа угаачиихмаар юм гэхээр ганц удаа ч хийхгүй. Тэгээд аягүй бол эхнэр өмөөрөх янзтай, одоогийн хүүхэд ийм болсон юм гэх юм. Энэ бол яах аргагүй улс мөхөж байгаагийн шинж гэж бодох юм. Би хэнд хандаж яах ёстой юм бол. Орой 9 өнгөрөөж орондоо ороод маргааш нь 13 цагт босч юм идчихээд буцаад утсаа бариад тоглоод суучих юм. Яах ёстой вэ?????

  • Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхалгүй л яахав. Гэхдээ өнөөдөр цаас үзэг бариад өргөдөл бичиж чаддаг хэдэн хүнтэй болчихов. Дор хаяж намтараа гараараа бичээд сурчихмаар юм. Бид амар хялбар аргаар мөнгө олох ухааныг л хайгаад л бэлэнчлээд байгаад байна. Өөрөө сайхан амьдрах загас барих аргыг заадаг хүн ховор болж дээ.

  • Энэ хүний бичсэн санаа зөв ухаараач, зөв бодлоготой яваач гэсэн , үнэхээр ийм байдлаар бид яваад байвал ойртож байх шигэээ

  • ХУУЧИН ЮМ УЛ БОЛЖ ШИНЭ ЮМ ЗУЛ БОЛНО ГЭДЭГ ЧИНЬ ШҮҮ ДЭЭ ЦАГ ЦАГААРАА ГЭЖ ХҮНИЙ ОЮУН УХААНЫГ НОМ СЭТГҮҮЛ УНШСАНААР ХЭМЖИЖ БОЛОХГҮЙ ЭЭ ЭНЭ БОЛ СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ТЭНЭГ АЛДАА, ЕВРОПЧУУДЫН НОМЫН СОЁЛЫГ ХУУЛБАРЛАЖ БАЙСАН ҮЕ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЧУУД ЭСРЭГЭЭРЭЭ НОМ ҮЗЭГ ЦААС ГЭХЭЭСЭЭ АМ ДАМЖИЖ МЭДЛЭГ МЭДЭЭЛЛЭЭ АВДАГ ТҮГЭЭДЭГ ЮМ БИШҮҮ ӨӨР ХООРОНДОО ИЛҮҮ ХАРИЛЦДАГ ГЭСЭН ҮГ

  • Унэхээр монголд амьдрахаас залхаж бна

  • Би яг санаа нэг байна Нээрээ монголчууд "ОЮУНЫ" хоосоролд оржээ Одоогийн оюутан ,сурагч хэн гуай ч бай Ном ,сэтгүүл харахаа больж Одоогийн компьютер хөгжсөн нь хэтэрхий өрөөсгөл болжээ ,оюутан нар гэхэд л гэрийн даалгавар ,бие даалтын ажлаа бүгдийг нь компьютерээр хиж байхад тухайн хүний оюун тархи яаж хөгжих юм бэ .Их дээд сургуулийн багш нар бие даалт ,курсын ажлыг заавал гараар бичүүлж хүлээж авч дүгнэж баймаар санагдах юм Одоогийн их сургууль төгсөж байгаа оюутан залуучуудын бичгийн хэв ,бичгийн алдаа гэж хун харахад ичмээр харагдах юм ,наад захын гарын үсэг зурсан нь хүртэл хүн харахад хүртэл ичмээр юмаа

Онцлох мэдээ