Дэлхийн 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд Монгол улсад ирэхэд долоо хоногийн хугацаа үлдлээ. Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээн энэ сарын 27-ноос аравдугаар сарын 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох юм. Ингээд тус төслийн ерөнхий зохион байгуулагч "Mongolian Beauty Association"-ны тэргүүн, хөтлөгч Ж.Анхбаяртай ярилцлаа.
- “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээн болоход хэдхэн хоног үлджээ. Тэмцээний бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Залуус энэ өрөөнд их л завгүй ажиллацгааж байгаа нь харагдлаа?
-Тэмцээний маань бэлтгэл ажил одоогийн байдлаар 80 хувьтай явж байна. Юуны өмнө уншигчдадаа тэмцээнийхээ эргэн тойрон дахь мэдээллийг өгөх гэж байгаадаа маш баяртай байна.“Face of beauty international”-2016 олон улсын миссийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг аваад даруй нэг жил өнгөрчээ. Нэг жилийн хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрсөн байна. Долоо хоногийн дараа гоо бүсгүйчүүд маань Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх гэж байна. Энэ том төслийн ард гарахад биднийг дэмжиж байгаа хувь хүн, албан байгууллагуудын үүрэг оролцоо, чин сэтгэлийг дурдахгүй байхын аргагүй.
-Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг олж авахад бишгүй л хүндрэл бэрхшээл тулгарч байсан болов уу?
-Монгол улс гоо сайхны олимп буюу олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн уралдааныг зохион байгуулж байсан ямар ч туршлага болоод түүхгүй улс орон. Ийм улсад тэмцээний эрхийг олгох мөн авахад хүндрэл бэрхшээл мэдээж олон байсан. Бид “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг өөрийн орондоо зохион байгуулах эрхийг олж авахын тулд 2013 оноос хүсэлтээ илгээж байсан. Тэмцээнийг зохион байгууллагдсаны дараа бид олон улсын олон уралдаан тэмцээнийг Монголдоо зохион байгуулах мөн төслийн ард ажиллаж байгаа залуус гэхээсээ илүүтэй хийж бүтээе гэсэн сэтгэлтэй Монголын олон залууст туршлага болох цаашлаад гадныхан манай улсыг сонирхох үүд хаалга нээлттэй болно гэдэгт найдаж байна.

-“Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулъя гэдэг санаа хэрхэн төрөв. Яагаад зохион байгуулахыг зорив?
-Би 2011 онд “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг Тайланд улсад болоход нь очиж сурвалжилж байлаа. Мөн 2012 оноос дэлхийн мисс шалгаруулах тэмцээнийг сурвалжилж эхэлсэн. Энэ бүхэнд юу бодсон бэ гэхээр олон улсын тэмцээн уралдааныг дагаад зохион байгууллагдаж байгаа тухайн улсад олон хүн очдог юм байна, мөн дэлхийн олон оронд шууд дамжуулагдснаараа олон хүнд тухайн улс орны мэдээлэл хүрэх цаашлаад аялал жуучлалыг хөгжүүлэх боломжыг нээж өгөх юм байна гэдгийг олж харсан л даа. Хэдэнтээ далай гатлаад тэр улсад нь очиж үзэж байхад энэ боломжийг яагаад Монголчууддаа олгож болохгүй гэж. Энэ мэт нууцхан хүслүүд төрж эхэлсэн. Тэгээд би өөрөө энэ төрлийн тэмцээнүүдтэй нягт уялдаа холбоотой болоод цаашлаад олон улсын загварын агентлагийн удирдлагууд, гоо сайхны ертөнцийн ард байдаг хүмүүстэй танилууд, найзууд болсон. Ингээд л “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг зохион байгуулахын төлөө зориг шулуудсан гэж хэлж болно.
- “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг олон нийт хэрхэн хүлээж авч байгаа бол?
-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед энэ төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулах нь зөв үү, буруу юу гэх сөрөг хандлагууд цөөнгүй ирж байлаа. Гэхдээ би үүнд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Монголыг зорин ирж байгаа 60 орны гоо бүсгүйчүүд болоод тэмцээнийг үзэж сонирхоор ирж байгаа жуулчид мэдээж өөрсдөөсөө зардлаа гаргаж байгаа. Харин ч эсрэгээрээ аялал жуучлал, байгаль орчин, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Наад зах нь манай иргэний агаарын тээврээр үйлчлүүлнэ, жуулчид нь Монголын буудлуудад мөнгөө төлөөд буудаллана, мөнгөө төлөө хоолоо иднэ. Цаашлаад мөнгөө төлөөд худалдан авалт хийнэ. Хамгийн гол нь бид Монголын тухай эерэг сайхан сэтгэгдэлийг тэдэнд өгч чадах юм бол нэг миссийн ард дор хаяж 100-200 хүн байлаа гэж бодоход тэдгээр хүмүүст Монголын тухай төдий чинээ эерэг сэтгэгдэл төрнө. Магадгүй үр дүн нь одоогоор бага харагдаж болох ч ирээдүйд, ирэх жилүүдэд үр дүн, өгөөжөө заавал өгнө гэж хэлмээр байна.

-Тэмцээний зорилгын тухайд?
-Дээр хэлсэнчлэн аялал жуучлалыг нэмэгдүүлэх болоод улс орноо дэлхийд сурталчлахаас гадна Сүүлийн үед мазаалай гэдэг үг, мазаалайг хамгаалъя гэх уриалгыг амтай бүхэн нь ярьдаг болжээ. Гэхдээ тэр болгон нь хандив тусламж, шоу цэнгээний хэрэгсэл болоод өнгөрч байгаагаас биш эргээд тэр сандаа зориулагдаж байна уу, улмаар дорвитой үйл хэрэгт зарцуулагдаж байна уу гэдэг энэ бүхэн нь төдийлөн олон нийтийн өмнө ил биш байна. Үүн дээр би ч гэсэн эргэлздэг. Тэгвэл манай төслийн багийнхан энэхүү тэмцээнээрээ дамжуулаад эх орондоо нэг ч гэсэн хэрэгтэй зүйлийг хийе гэдэгт санал нэгдсэн. Ингэхдээ мөнгө төгрөгнөөс ангид говийн мазаалай амьтнаа хамгаалъя гэдэг үгийг тэмцээнийхээ уриа болгоод хэрэгжүүлж байна. Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд мазаалай баавгайг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөнө. Төгсгөлийн ёслолын үйл ажиллагаа ирэх сарын 8-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Энэ үеэр шалгарсан топ таван миссээс мазаалайн тухай асуултуудыг асуугаад хамгийн оновчтой зөв хариулсан нь тэргүүн титмийн эзэн болно. Төгсгөлийн ёслолыг дэлхийн стандартыг хангасан, дуу, дүрсний өндөр түвшинд хийхээр бэлдэж байна.

-Цахим ертөнцөд төдийгүй дэлхийд алдаршаад буй “амьд барби” хочит Валерия Лукьянова "Face of beauty international 2016" тэмцээний хүндэт зочноор уригдсан нь олны анхаарлыг нэлээдгүй татаж байна л даа?
- Тэмцээндээ урих онцгой зочин нь хэн байх вэ гэдэг дээр бид ярилцсны эцэст цөөнгүй хэдэн хүн үү урилга хүргүүлсэн л дээ. Үүн дундаас бидний урилгыг хамгийн нааштайгаар хүлээн авч хөх тэнгэр, уудам тал нутагтай Монгол улсад маань ирэх чин сэтгэл өвөртлөсөн нэгэн хүн бидэнд сайхан мэдээ дуулгасан. Амьд барби гэдгээр нь л хүмүүс түүнийг мэдэхээс бус мэргэжлийн дуурийн дуучин гэдгийг нь төдийлөн мэдэхгүй болов уу? Цахим хуудсаар Валерия Лукьяновагийн дуулж байгаа бичлэгүүдийг үзээд түүний тухай илүү их мэдээлийг авах боломжтой.

-Төгсгөлийн үдэш Валерия Лукьянова дуулах уу?
-Үүнийг нууц үлдээе. Сонирхуулахад, Валерия Лукьянова дэлхийн 80 гаруй улсад урилгаар очиж дуулж байсан юм билээ.
-Миссүүдийн хувьд манай улсын талаар хэр мэдлэг мэдээлэлтэй байгаа бол?
-Яг үнэнийг хэлэхэд ойлголт тун бага. Яагаад гэвэл энэ төрлийн миссийн тэмцээнийг зохион байгуулдаг хэдхэн л орон дэлхийд байдаг. Азиас Хятад, Тайланд, Тайвань, Японд зохион байгуулагддаг болдог бол Европын орнуудаас Польш, АНУ, Турк, Англи зэрэг цөөн хэдэн улсад л болдог. Тийм учраас миссүүдийн хувьд ойлголт хомс байна.
-Дэлхийн 60 гаруй орны миссүүд, Украйны "Амьд барби", олон улсын загварын салбарын шилдгүүд нэгэн дор хуран чуулах тус тэмцээнд эх орныхоо нэрийн өмнөөс титмийн төлөө өрсөлдөх үндэсний ялагчаар хэн тодорсон бэ?
-Энэ ярилцлага нийтлэгдэхтэй зэрэгцэн олон нийтэд үндэсний ялагчийн тухай мэдээлэл албан ёсоор хүрч байна гэдгийг онцлон хэлмээр байна. Эх орондоо анх удаа зохион байгууллагдаж байгаа миссийн тэмцээнд хэн оролцох бол гэдэг хүлээлт нийгэмд хэдийнээ үүсчээ. Шалгаруулалтыг хэд хэдэн үе шаттайгаар явуулсан. Э.Урангоогийн хувьд “Universe best songs” нэвтрүүлэгт оролцож байсан. Мөн хэд хэдэн кинонд тоглож байснаар нь багагүй мэдэх болов уу? Эх орны дэвжээ ээлтэй гэж ярьдаг. Э.Урангоо маань элэг нэгтнүүдийнхээ уухайн дэмжлэгтэйгээр магадгүй тэргүүн титмийн эзэн болохыг хэн ч таашгүй. Үндэсний ялагчаа дэмжээрэй гэж Монголчууддаа уриалмаар байна. Мөн ирэх сарын 8-нд болох төгсгөлийн ёслолын арга хэмжээнд Монголчуудыгаа урьж байна. Тасалбар маш боломжийн үнээр худалдаанд гарсан.

-Миссийн тэмцээний титмийг 200 сая төгрөгөөр худалдан авахыг завдсан бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж багагүй шуугиан дэгдээсэн. Гэвч өнөөдрийг хүртэл үүнд зохион байгуулагчдын зүгээс ямар ч тайлбар хийгээгүй?
-Би энэ асуултад яг юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Яагаад гэвэл хүн болгон дээрх асуудалд өөр өөрийнхөө байр сууринаас хандсан байсан л даа. Гэхдээ миний анзаарснаар дийлэнх нь тэмцээнийг зохион байгуулж буй төслийн багийнхан зориудаар бичлэгийг хийж тараасан мэт сэтгэгдлийг төрүүлсэн байсан. Гэхдээ үүнд хэн нэгнийг буруутгамааргүй байна. Бичлэг цацагдсаны дараа маш олон хүн үнэн юм уу гэж надаас асууж байсан. Тухайн үед тайлбар өгч асуудлыг дэвэргэхийг үнэндээ хүсээгүй. Бидэнд цаг, минут, хором бүхэн үнэ цэнэтэй байна. Энэ том тэмцээнийхээ үнэ цэнийг мөнгөөр зарж, мөнгөөр арилжаалахыг огтхон ч хүсэхгүй гэдгийг дахин дахин хэлье. Үүний ард Монголчуудын нэр төр болоод итгэл, найдвар багтаж байгаа учраас хэдэн саяыг ч санал болгосон бай миний хувьд үнэ цэнэтэй зүйл огтоос биш. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг юм шүү гэдгийг хэлмээр байна.
-Эцэст нь хандаж хэлэхэд?
-Аливааг шүүмжлэхээсээ илүүтэй энэ төслийн гол зорилго, үнэ цэнэ нь яг юунд хүрэх гээд байна гэдгийг Монголын ард түмэн маань зөвөөр тунгааж, гэгээн оюун ухаандаа болгооно биз ээ. Есдүгээр сарын 27-оос аравдугаар сарын 9-ний өдрийг хүртэл дэлхий нийт Монголын зүг анхаарлаа хандуулна. Эв, эеэ нэгтгэж “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээний ард хамтдаа гаръя гэж уриалмаар байна.
НӨР ИХ АЖЛЫН АРД АМЖИЛТТАЙ ГАРЧ БАЙГАА ТАНАЙ БАГ ХАМТ ОЛОНД АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
yun yashhanuud avchireh ni ve , MUNGUTEI L BNA DAA
Үгүй тэгээд мазаалайг гоо бүсгүйчүүд аврах хэрэг үү? Одоо байгаа 20 гаранхан Мазаалайдаа дэлхийн гоо бүсгүйчүүдийн нэрийг хайрлачихаад тэдэнд дурласан тэрбумтанууд нөгөө Мазаалайд тэр бум, тэрбумаар нь ногоон хаяад л түүгээр нь Монгол эдийн засгийн хямралаас гарч Азийн бар болоод л сэрчихгүй бол аятайхан л зүүд юмсанж. Өнөө зун АСЕМ-ийн чуулган болоод ЭБЭ ерөнхийлөгч албанаасаа буумагц УБ-т байрлах АСЕМ-ийн төвийн тэргүүн болоод л Монголоо зад хөгжүүлнэ гэж баахан зүүдлэв. Харамсалтай нь сэрээд хартал АСЕМ-ийн төв ч үгүй, Монголыг гэх ганц хөрөнгө оруулагч ч үгүй үлдсэндээ.
porn jujigchin irvel
Монгол улсын эдийн засаг хөгжил нь тийм сайн байгаа юу? Ард иргэд нь аз жаргалтай байна уу? УБ хот тийм гоё хот уу? Тэр гадаадын миссүд чинь УБ хотын гэр хороололоор явж үзээд юу гэх бол?
Эдийн засаг хүнд гэх юм валютын нөөц дууслаа гэх юм та нараас татвар нэмж авна гэж дарамтлах юм харин эсрэгээр АСЕМ ЭНЭ МИССИЙН ТЭМЦЭЭН хэзээ ч амжилт гаргах боломжгүй олон улсын багийн спортуудад дэндүү үрэлгэн байдлаар төсвийн мөнгийн зарах юм.
Asemaas hamaagui deer
Hachin huuhen shig zaluu ooroo ter temtseendee orood titemiig ni avaarai oort chin yg zohino kkk.
Yag unen.ajlaa.amidralas.uruu yaya gej bj yun miss ve
Ингээд 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайвань гэсэн улсуудтай өрсөлдөөд Монгол улсдаа зохион байгуулах эрхийг нь авч чадсан гэнэ үү матар, мэлхий, гүрвэл өрсөлдсөн гэв үү эслэл тэд АНУ, Англи, Германтай өрсөлдөөд авчихвуу
ASEM, ZASEM, MISS, ZIS hend heregtei yum, Mongoliin ard tvmend bvteelch ajil heregtei bna