...
...

Чихмэл тоглоомоо зарах гэж байсан 7 настай хүү цагдаагийнхны хараанд өртжээ

АНУ-ын Охио муж улсад гудамжинд чихмэл тоглоом зарж явсан 7 настай хүү цагдаагийнхны хараанд өртсөн бөгөөд аав ээжийг нь баривчилжээ. Учир нь хүү ах нартаа хоолны мөнгө залгуулахаар чихмэл нохойгоо зарах гээд явж байсан аж.

Рестораны хаягдал сэндвич түүж байсан хөл нүцгэн хүүг цагдаагийнхан гэрт нь авчиртал хог, архины шил, муурны шээс, жоом хөглөрч яг л нохойн хороо шиг байсан гэнэ. Эцэг эх нь хүүгээ алга байгааг ч ажралгүй унтаж байв.

Ээж Тэмми, аав Майкл Бэтэл нар хүүхдээ аюултай байдалд хүргэсэн хэргээ хүлээжээ. Франклин хотын шүүх 27-ны өдөр тэдэнд ял оноох юм.

Ээжийнх нь өмгөөлөгч түүнийг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаа гэсэн бөгөөд “Тэр хүүхдүүдтэйгээ дахин хамт байхыг, мөн тэднийг халамжлахыг хүсч байгаа” хэмээжээ.

Өнгөрсөн наймдугаар сард энэ эцэг эхийг мөн л буруутай үйлдлийнх нь төлөө торгууль ноогдуулж байв.

Ээж Тэмми Бэтэл сошлд цагдаагийн мэдэгдэх хуудсыг постлоод “Нөхрийн минь нэр ус зарлагдчихсан учир хүүхдүүд минь сургуульд явахаасаа ичиж байна” гэжээ.

7 настай хүү болон түүний 10, 13, 15, 17-той ах нарыг авга ахынх нь асрамжинд түр өгөөд байгаа юм.

Тэмми Бэтэлд цагдаагийнхны хяналтан дор 7 хоногт хоёр удаа хүүхдүүдээ асарч, хоол хүнс, шинэ хувцас хунар авч өгч, гэр орноо цэвэрлэх эрх олгожээ.

У.Сондор
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ