...
...

Халим "шинжлэх ухаан"-ы золиос болж байна

Япон улс олон улсын шүүхээс тавьсан хоригийг үл хамааран  Антарктидад халим агнаж эхлэхээр зэхэж байна. 

Японы загасчид  Антарктидад халим агнахдаа “Шинжлэх ухааны зорилготой” хэмээн халхавчилдаг байсан ч байгаль хамгаалагчдын хөдөлшгүй баримтад гүйцэгдэж, “Арилжааны зорилгоор агнах зөвшөөрөл өгдөг нь үнэн” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Улмаар Олон улсын шүүх Япон улсыг Антарктидад халим агнахыг хориглосон юм. Гэвч шүүхийн шийдвэр тусыг эс оллоо. Халимны бизнес Япон улсад маш их ашиг авчирдаг байсан нь тодорхой болсон бөгөөд цаашид ч энэ ашгаасаа татгалзахгүйн тулд шүүхээс тавьсан хоригийг зөрчихөөс ч буцахгүй байгаа гэнэ. 

Дэлхий дээр халим хамгаалах хөдөлгөөн 1931 оноос өрнөж, жил ирэх бүр олны дэмжлэгийг хүлээж байгаа боловч агнахыг нь бүрэн зогсоож чадаагүй байна. Тухайлбал, Фарерын арлууд жил бүр 900-1000 толгой, Гренландын эскимосууд жилд 160 толгой, АНУ 50 толгой халимыг “шинжлэх ухааны зорилгоор” агнадаг. Байгаль хамгаалагчид дээрх улсуудыг агнасан халимныхаа тоог дарж мэдүүлдэг гэж харддаг ч арилжааны зорилгоор агнахыг хориглосноос хойш тоо толгой нь өсч байгаа. 1999 оны тооллогоор, Атлантын далайд баруун хойд хэсэгт 10600 толгой бөгтөр халим байсан бөгөөд Мэйн буланд тусгайлан бэлтгэсэн хүнс тэжээлийг идэхээр ирдэг сүргийн тоо толгой жил бүр 6.5 хувиар нэмэгдэж байв. Харин хөх халим болон  Дэлхийн хамгийн том амьтан гэдгээрээ алдартай хөх халимны тоо Атлантын далайд 300 гаруйхан байгаа гэсэн сэтгэл эмзэглүүлэм тоо байна. Агнуурын тэнгис, Атлантын далай, Номхон далайн зарим хэсэгт саарал халимны тоо өсч байгаа хэдий ч бага хэвээр байгаа юм. 

 

С.Алдар

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Монгол улс Японд "шинжлэх ухааны" зориулалтаар гэх нэрээр халим агнах зөвшөөрөл олгоход нь өдийг хүртэл дэмжиж кноп дарж ирсэн шүү дээ. түүнийхээ шагналд байгаль хамгаалахад гэж хэдэн доллар авдаг нэртэй. хажуугаар нь тухайн зөвшөөрөл олгодог хурал дээр нь кноп дарсан, Монголын төлөөлөгч кармандаа бас "авилга" авдаг. байнга л ийм юм болдог.

  • Одоо болимоор юм муусайн японууд. Цусалж ханадаггүй хогнууд вэ? идэхмхий лаларууд

Онцлох мэдээ