Индонези-Монголын Засгийн газар хоорондын хамтарсан комиссоос хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах тохиролцоонд хүрчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Индонезид айлчилснаас хойших хоёр улсын хоорондын худалдаа гурван жилийн турш өсч, 24 сая ам.долларт хүрээд байгаа юм. Гэвч хамтран ажиллах боломж хангалттай байгаа учраас цаашид худалдаа эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх асуудлаар талууд санал нэгдсэн байна. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар тохиролцоонд хүрчээ. Энэ хүрээнд Монголын хөдөө аж ахуйн салбарт Индонези улс хөрөнгө оруулалт хийх гэнэ.
Д.Ирээдүй
Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250