Бид нохойг хүний сайн туслагч, тэр байтугай анд нөхөр гэхчлэн нэрлэдэг ч энэ нөхөрлөл чухам хэзээ, хаана эхэлснийг тогтоож чадалгүй өнөөг хүрчээ. Чонын төрөл, ойролцоогоор 15 мянга орчим жилийн өмнө Евразид анх гэршүүлсэн хэмээн тогтоосон ч яг хаана, хэзээ гэсэн асуудал судалгааны гол сэдэв хэвээр байв.
Тэгвэл энэ асуултын тун ч өндөр магадлалтай хариулт олдлоо. Нохойг анх одоогийн Түвд, Монголын нутагт гэршүүлсэн аж.
Корнелийн их сургуулийн профессор Адам Бойкагаар ахлуулсан олон улсын эрдэмтдийн баг анхдагч 165 үүлдрийн 4600 гаруй цэвэр цусны нохойн генийн бүтцийг судлаад гарсан үр дүнгээ National Academy of Sciences-ийн сэтгүүлд нийтлүүлсэн нь Монголтой холбогдолтой өчигдрийн гол мэдээлэл байлаа. Энэхүү тайланд “Гэрийн нохой анх Төв Азид гэршээд тэндээсээ зүүн Азийн бусад улсуудад тархсан байх магадлал өндөртэй” хэмээн дүгнэсэн байсан талаар олон улсын мэдээллийн хэрэгслүүд уламжилсан юм. Эрдэмтдийн багийн ахлагч Адам Бойка “Нохойг анх Төв Азид, одоогийн Түвд, Монголын нутагт гэршүүлсэн гэж бид үзэж байгаа” гэж мэдэгдсэн талаар ч уг мэдээлэлд дурьджээ.
С.Алдар
Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
tiishdee.Manai Riks gd banhar bga ter nadd helsiim.
ТҮВД МОНГОЛЧУУД ГЭРШҮҮЛЭЭГҮЙ ТӨВД МОНГОЛЫН НУТАГТ ГЭРШҮҮЛСЭН БАЙНА ДАА