...
...

Загасныхаа эмчилгээнд зориулж 500 доллар төлжээ

Австрали улсын иргэн 21 настай Эмма Марш жил гаруйн өмнө 12 доллараар худалдаж авч байсан алтан загасны амийг аврахын тулд 500 доллар зарцуулна гэдгээ мэдээгүй байсан нь лавтай.

Ганц загасны төлөө 500 доллар гэдэг арай л үнэтэй сонсогдох авч хайртай Эммагийн хувьд асуудал өөр гэнэ.

 

Эммагийн хайртай алтан загас аквариумныхаа хавтангийн нэг хэсгийг залгиж, түүндаа хахаж эхэлсэн байна. Сандарсан эзэн нь мал эмнэлгийг зорьж, яаралтай арга хэмжээ авчээ.


 

Алтан загасыг унтсаны дараа мэдээ алдуулагч хийгээд, амандаа залгисан жижиг хэсгийг тусгай багажаар гаргасан байна.

Яаралтай тусламж амжилттай болсон бөгөөд эмчилгээний зардал 100 доллар үүн дээрээ нэмээд мэдээ алдуулагч болон эмнэлэгт нэг хоног хэвтсэний төлбөр гэж 400 доллар нийтдээ 500 долларыг төлсөн юм.

13 грамм, 5 см-н урттай бяцхан загасанд зориулсан зардлыг тооцож үзвээс 18 каратын 13 грамм алттай тэнцэх аж.

Гэсэн хэдий ч алтан загас нэрэндээ таарахаар түүний амь эзэн Эммад нь хамгийн үнэтэй бизээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ