...
...

“Виагра”-гийн В.Бережнева “үе мултарсан” эртэй нууцаар гэрлэжээ

“Виагра” хамтлагийн гишүүн асан гэдгээр нь монголчууд сайн мэдэх үзэсгэлэнт украин бүсгүй Вера Бережнева  өөрөөсөө үе мултарсан эртэй гэрлэсэн гэсэн мэдээлэл тарлаа. Вера Бережнева 2007 онд хамтлагаасаа гарснаас хойш хөгжмийн зохиолч, продюссер Константин Меладзетай хамтарч ажиллах болсон юм. 33-тай Вераг 52 настай К.Меладзетай холбох явдал бишгүй байсан ч аль, аль нь үгүйсгэж байв. Гэтэл тэд аль хэдийнэ гэрлэсэн болж таарчээ. Италийн Тоскан мужид оршдог амралт сувиллын бяцхан хот Форте-дей-Мармийн мэр Умберто Буратти гэгч орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа “Украины дуучин Вера Бережнева, продюссер К.Меладзетайгаа манай хотод гэрлэсэн” хэмээн дурьдсан байсныг хэн нэг нь олж мэдээд олон нийтэд тараасан юм байна. Дуучны хэвлэлийн төлөөлөгч Анастасия Драпекогоос энэ талаар тодруулахад үнэн гээд өөр тайлбар хийхээс татгалзжээ.  

 

С.Алдар

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ