...
...

Ким Сон Вок: Монголчууд СЭТГЭЛ сайтай шигээ эрүүл мэнддээ АНХААРДАГ байгаасай

Эрүүлжүүлэх давхар гоо сайхны үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг гэдгээрээ Монголд анхдагч "NIRVANA VIP SALON"-ны ерөнхий захирал Ким Сон Вок-тай ярилцлаа.

-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ким Сон Вок гэдэг. Соёнке ХХК-ийн Ерөнхий захирал.

-"NIRVANA VIP SALON"-ыг нээх санаа анх хэзээ төрсөн бэ?

-Би Монголд анх 12 жилийн өмнө ирж байсан юм. Монгол орон үнэхээр эрс тэс хүйтэн, хуурай уур амьсгалтай. Үүнээс үүдэн Монголчуудын дунд доороосоо даарснаас үүдэлтэй олон төрлийн өвчин байдаг болохыг олж харсан юм. Тийм учраас 12жил судалсны үндсэн дээр эмчилгээний гоо сайхан болох Мигүн V спа, JS Hair salon, Нүүр болон арьс арьчилгааны NIRVANA VIP SALON-аа  нээсэн. 

-NIRVANA VIP SALON нь бусад гоо сайхны салонуудаас юугаараа онцлог вэ?

-Гадуур массаж, гоо сайхны газрууд олон байгаа боловч манай салоны хувьд хүний биеийг эрүүлжүүлэхээс гадна давхар гоо сайхны үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг гэдгээрээ Монголд анхдагч юм. Монголчууд эрүүл мэнддээ анхаардаг хэдий ч ажиглаад байхад яг юунаас эхлэх, яах естойгоо төдийлөн мэдэхгүй байна л даа. Тиймээс энэ талын мэдлэг, бүтээгдэхүүн үйлчилгээг олгох зорилготойгоор NIRVANA VIP SALON-аа нээсэн.

-Мигүн 365 V спа үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй яривал?

-Мигүн гэдэг нь эмэгтэй хүний хоёр дахь зүрх болсон савыг ордон мэт үзэсгэлэнтэй болгоё гэсэн утгатай үг юм. Мигүн 365 V спа салоны гол зорилго нь сав эрүүл бол жинхэнэ үзэсгэлэнтэй эмэгтэй гэсэн уриан доор эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болоод гоо сайхны үйлчилгээг үзүүлдэг. Түүхийн талаас нь ярьвал БНСУ-ын тэргүүн хатагтай эмэгтэйчүүдийн өвчнөөр шаналж байсан учир Мигүнийг зохиосон гэдэг.

Тухайн үйлчлүүлэгчийнхээ биеийн онцлогт тохируулж есөн төрлийн ургамлын ханднаас сонгон уураар утах, хэт ягаан туяа, ургамлын гаралтай цай бүхий эмчилгээний цогц хэлбэр юм. Үүнд: Хүйтэн хий хуйны эссэнци, цусны эргэлт сайжруулах эссэнци, хосуудын эссэнци, сарын тэмдгийн эссэнци, биеийн хор гадагшлуулах эссэнци,  тураах эссэнци, арьсны эссэнци, савны эссэнци, өвдөлт намдаах эссэнци гэх мэт есөн төрлийн гайхалтай үйлчилгээ бүхий ургамлын ханднууд бий.

 

-Эрчүүдийн хувьд эрүүл мэнд талаасаа ямар үйлчилгээг авах боломжтой вэ?

 -Манай NIRVANA VIP SALON-ны зүгээс эрчүүддээ зориулан хөлийн улнаас нуруу хүртлэх хагас биеийн хуурай утлагад Navi spa-аар үйлчилж байна. Navi spa-н Агь болон шар шаврыг хэт ягаан туяагаар халааснаар түүнээс гарах өвөрмөц анхилам үнэр бүхий халуун энерги нь цусны эргэлтийг хурдасгаж бодисын солилцоог сайжруулснаар эрэгтэйчүүдийн түрүү булчирхай болон нөхөн үржихүйн үйл ажиллагааг сайжруулна.

-Бусад бүтээгдэхүүний тухайд?

 -Манайх нүүр болон биеийн арьс арчилгаандаа цайруулан чийгшүүлэх Солонгосын алдарт Dr.HEDISON болон Швейцарийн 100% органик JUST брэндийн бүтээгдэхүүнийг дагнан хэрэглэдэг мөн цэцгийн ханднаас гарган авсан Арома Gold гэх мэт хамгийн шилдэг гэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорьдог.

-Үйлчлүүлэгчдээсээ хамгийн их сонсдог үг юу вэ?

 -“Баярлалаа, маш сайхан амарч чадлаа” гэх үйлчлүүлэгчдийнхээ чин сэтгэлийн талархалд бид урамшдаг. Хамгийн гол нь манайд ирсэн үйлчлүүлэгчид маань зүгээр нэг алжаалаа тайлаад зогсохгүй тайван амарч чаддаг байх нь чухал. Тиймээс бид тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлж чин сэтгэлээсээ найрсаг үйлчлэхийг хичээн ажиллаж байна.

-Танай салоны хамт олон хүмүүнлэгийн ажил ихээхэн явуулдаг гэж сонссон л доо. Энэ тухайд яривал?

 - Би сайн үйлсийн аяныг Монголд анх ирсэн тэр үеэс л хийж ирсэн. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст ямар нэгэн эд материал биет зүйлс өгөхөөсөө илүүтэй чин сэтгэлээсээ туслалцаа үзүүлэхийг хүсдэг. Манай NIRVANA VIP SALON сайн үйлсийн аяныг  зохион байгуулж сар бүрийн 15-ны өдөр өглөөний 10 цагаас оройн 19 цаг хүртэл 60-аас дээш насны 15 өндөр настандаа үнэгүй үйлчилгээ үзүүлж байна. Үүнд: /Мигүн + Нурууны массаж/ /Хөлийн массаж + Нурууны массаж/ аль нэгийг нь сонгон үйлчлүүлэх боломжтой.

-Таны цаашдын зорилго төлөвлөгөөг сонирхвол?

  -Монголчуудыг эрүүл энх урт удаан наслаасай гэж хүсдэг учраас Нирвана үйлчилгээгээ аль болох олон хүнд хүргэх мөн боломж бололцоо тааруу хүмүүст ч хүрч ажиллахын тулд шинээр салбараа нээх зорилготой ажиллаж байгаа.

-Ажил амьдралдаа мөрддөг таны зарчим юу вэ?

 -Шударга,эелдэг найрсаг занг эрхэмлэдэг. Мөн итгэл. Энэ бүхнийг та манай NIRVANA VIP SALON-оор үйлчлүүлээд гарахдаа мэдрэх болно.

-Эцэст нь хандаж хэлэхэд ?

  -Би Монголчуудад нэг л зүйлийг хэлэхийг хүсдэг. Монголчууд сэтгэл сайтай шигээ эрүүл мэнддээ  анхаардаг байгаасай. Манай NIRVANA VIP SALON нь Монгол хүмүүсийн эрүүл мэнд гоо сайхны төлөө чин сэтгэлээсээ хариуцлагатайгаар ажиллах болно.

    

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ