...
...

Ховд аймагт аюулын ХАРАНГА ДЭЛДЖЭЭ

Сүүлийн үед Ховд аймгийн зарим сумдад бог малын мялзан, мялзан төст өвчин гарсны улмаас айлууд малаа үй олноор нь алдаж байгаа тухай мэдээлэл манай сайтад ирэв.

Тодруулбал, энэ оны гуравдугаар сараас тус аймгийн сумдад бог малын мялзан, мялзан төст өвчин гарч эхэлсэн байна.

Гэвч тухайн үеийн аймгийн удирдлагууд халдварыг намдаана хэмээн өвчнийг нуун дарагдуулжээ.

Үүний улмаас олон улсын хорио цээрийн ангид багтах энэхүү гоц халдварт өвчин Ховд аймгийн 11 сумын 36 багийн 59 голомтод гараад байна.

Одоогоор хичнээн төгрөгийн хохирол, бог малын хорогдол үүсээд байгааг тогтоогоогүй аж.

Өнөөдрийн байдлаар тус аймаг өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сумаас аймгийн төв рүү амьтны гаралтай бүхий л түүхий эд, тэр ч байтугай жимс, ногоо оруулахыг хоригложээ.

Энэхүү өвчнөөр голцуу ямаа, хонь цаашлаад зээр гөрөөс, далд хэлбэрээр тэмээ үхэр гахай өвчлөх боломжтой гэнэ.

Хамгийн аюултай нь хүнд халдах магадлалтай аж.

Учир нь халдварын голомтод байгаа малын баас, хөрс нь тухайн өвчний тээгч бөгөөд гутлын ул, бээлий зэрэгт наалдсан зүйлсээр дамжин хүнд халдах бүрэн боломжтой ажээ.

Гоц халдварт өвчин гарсны улмаас энэ сарын 11-нд ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан мэргэжлийн баг Ховд аймагт хоёр өдрийн турш ажиллаж, 13 тэрбум төгрөгийн тариа гадаад руу захисан байна.

Энэхүү тарилга иртэл тус өвчний халдварыг зогсоох ямар ч боломжгүй гэнэ.

Уг өвчний шинж тэмдэг анх гуравдугаар сард Булган сумын нутагт илэрч, наймдугаар сард бог малын мялзан, мялзан төст өвчин гэдэг нь эцэслэн тогтоогдсон гэнэ.

Бүх л бүтэн таван сарын хугацаанд халдварыг намдааж чадалгүй олон айл өрхийг хохироосны дараа, өвчнийг мялзан, мялзан төст хэмээн тогтоож, улсаас одоо л анхаарал хандуулж эхэллээ.

Орон нутгийн удирдлагууд хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаар өвчнийг нуун дарагдуулалгүйгээр эртхэн арга хэмжээ авсан бол улсад ч тэр айл өрхөд ч тэр бага хохирол учрах байлаа.

Нэг айлын хотноос 40-50 бог мал зэрэг үхсэн тохиолдол гарсан гэхээр энэхүү өвчин  тус аймагт ямар хэмжээнд газар авсныг харж болно.

Ямартай ч Аймгийн Онцгой комисс хуралдаж сумдад 44 пост шинээр байгуулж, 10 ажлын хэсэг өвчин дэлгэрсэн сумд руу илгээсэн байна.

Хэрэв энэхүү өвчин энэ чигээрээ намдалгүй, цаашид ихэссээр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд хүрч, Ховд аймгийн иргэд ч тус халдвараар өвчлөх аюултай байдалд оржээ.

Мөн өвчнийг юунаас болж гарах болсныг тогтоогоогүй байгаа юм.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)
  • НААДАХАА шалгахаас гадна халдварыг нуун дарагдуулж газар авхуулсан дарга нэртэй хорлон сүйтгэгчидийг олонд танилцуул харуул хатуу цээрлүүл хэрхэн хариуцлага ногдуулсанаа олон нийтэд зарла

  • хонины цэцэг, бог малын мялзан өвчний халдварын эх булаг хаана байна хаанаас орж ирэв байгалийн голомт уу гэдгийг тагнуулын байгууллагатай хамтран тогтоох шаардлагатай Мялзан,цэцэг, шүлхий чинь бүгд вирусээр үүсдэг өвчнүүд байна Энэ бусад улсаасдамжив уу лабораторийн өсгөвөр үү гэдгийг тогтоох хэрэгтэй

  • Одоогийн манай мал эмнэлэг ихэд дорд үзэгдсэн алба болсон.Аймаг улсад нэг байгууллагын хавсрага аятай хөөрхийлөлтэй ямарч эрх мэдэлгүй Хувийн мал эмнэлэгүүд нь баг сумын хэмжээгээр сэтгэж ажилладаг болсон. Тэд эдийн засгийнболон боловсон хүчний ямарч нөөцгүй Тэгсэн мөртлөө дуудлаганд явдаггүй ирдэггүй гэсэн зэмлэл шүүмжлэлд байнга өртдөг Тэдний энэ зардлыг хэн өгөх юм Тэгэхэд ОХУ-ын мал эмнэлгийн ерөнхий байцаагч шууд хилээ хаах команд өгч чадна. Тэр жил ОХУ хил дээр мах ачсан воганыг оруулахгүй байхад Монголын мал эмнэлгийн улсын ерөнхий байцаагчийн бичиг хэрэгтэй болоход манайд тийм албан тушаалтай хүн олдоогүй учир МХГ-ын орлогч даргын албан бичгээр орлуулж билээ Тиймээс Дэлхийн мал амьтны ЭМБ-ын зөвлөснөөр мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлах цаг болсон юм биш үү

  • ene bol mal emnelegiin buruu bish aimgiin udirdlaguud garsan dor ni yamar ch arga hemjee avaagui bna nodnin boom garaad baisan gazraas ehelsen l yum bna shdee hiliin tsaanaas orj irseniig uguisgehgui yaraltai arga hemjee avch hur horio togtooj delgeruulehgui darj avah baisan bna

  • 3-р сард илэрхэд нь аймаг орон нутгийн удирдлагууд юу хийж байсан бэ. аль намын хүмүүс ажлаа хийж байсан бэ.

  • mongol ulsiin mal emneleg yostoi dampuurchee. arga hemjee avaach ee

  • муу байна баруун аймгийнхан махаа экспортолдог хэвээрээ биз дээ. хурдан өвчнийг дарахгүй бол ...

Онцлох мэдээ