...
...

Монгол Улс ОУВС-гаас санхүүгийн тусламж хүссэн үү

 

Олон улсын валютын сангийн хэвлэлийн төлөөлөгч Жерри Райс тус байгууллага Монгол улсад тусламж үзүүлэхэд бэлэн байгаа талаар мэдээлэл хийжээ. Тэрээр Лондон хотод хийсэн мэдээллийнхээ үеэр ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт байгуулсан, шинэ Засгийн газрын албаны хүмүүстэй уулзсан талаар дурьдаад, “ОУВС Монгол Улсын эдийн засгийн байдлыг анхааралтай ажиглаж байгаа” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Монгол Улс ОУВС-гаас санхүүгийн тусламж хүссэн эсэхийг асуухад тэрээр хариулахаас татгалзсан байна. “Монгол Улс ОУВС-гаас хэрэгжүүлдэг “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана” гэсэн яриа ил, далд сонсогдох болсон. Ж.Райсын мэдэгдэл энэхүү яриа үнэн байж болохыг баталлаа.

“Стэнд бай” бол ОУВС-гаас  ядуу, буурай орнуу­дад зориулан гаргадаг зээлийн нэг төрөл бөгөөд заавал мөрдөх санхүүгийн нөхцөлтэй хө­төл­­бөр юм.  Тус сан эдийн засаг нь дам­пуурсан эсвэл дампуурахад тун ойрт­­сон орнуудад богино хуга­цааны, сан­­хүүгийн өндөр шаардлагатай зээл өгдөг. Зээл авсан орнууд хариуд нь мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, төлбөрийн балансыг сайжруулах үүрэг хүлээдэг юм. 

ОУВС-гийн мэргэжилтнүүд өнгөрсөн жил манай улсад ирж байсан бөгөөд тухайн үед “Монголчууд “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 251 сая ам.долларын зээл авах гэж байгаа” гэсэн яриа гарч байв.  

 

Д.Ирээдүй

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ