...
...

“Байхгүй” буюу цаг бусаар алга бологсдыг өгүүлэх гэрэл зургууд

Гэрэл зурагчин Густаво Германогийн  “байхгүй” хэмээх гэрэл зургийн төслийг толилуулж байна. Бразил, Аргентин улсуудад цэргийн дэглэм ноёрхож байх тухайн үед гэм зэмгүй иргэд ор сураггүй алга болж байсан гэдэг.

Густаво гэр бүлийнх нь хэн нэгэн гишүүн алга болсон 25 айлаас тухайн үед хамтдаа авахуулж байсан фото зургийг сонгожээ. Тэрбээр  одоо үед  тухайн газар нутагт хэн гэгч амьд үлдсэн буюу харьцуулсан зураг авсан нь хүмүүсийн сэтгэлд нэгийг бодуулахаар.

Тэд байсан, харин одоо байхгүй. Ертөнцийн юмс өөрийн гэсэн цаг хугацаатай, гэвч цаг бусаар алга болсон тэдний сураг хэзээ ч гараагүй юм.

Цэргийн дэглэмийн үед дээрх улсуудад 30 мянга гаруй хүн ор сураггүй алга болжээ.

Эхнэр нөхөр, ээж аав, найз нөхөд гээд хэн нэгний хамгийн хайртай ойр дотны хүмүүс одоо энэ ертөнц дээр "байхгүй".

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ