Өнгөрсөн хавар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр гарсан. Гэхдээ энэ таван хувьд ипотекийн зээл авсан болон авах гэж буй иргэд нийтээр хамрагдахгүй. Тодруулбал, журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах шийдвэр гаргасан билээ. Энэ нь нэг талдаа иргэдээ дэмжсэн нөгөө талд орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зорилго бүхий хөтөлбөр юм.
Тэгвэл үүний хүрээнд өнгөрсөн долдугаар сард 117 зээлдэгчдийн 5.2 тэрбум төгрөгийн зээл найман хувиас таван хувь руу шилжжээ.
Гэвч ойрын өдүүдэд орон сууцны зээл зогсох эс зогсох эсэх асуудал иргэдийн дунд ихээхэн анхаарал татаж байна. Тухайлбал, Монголбанкнаас орон сууцны таван хувийн зээлийг зогсоох шийдвэр гарсан тухай мэдээлэл олон нийтийн дунд гараад буй.
Салбарын сайд Г.Мөнхбаяр энэ тухайд "Найман хувийн орон сууцны зээл зогсохгүй. Мөн орон сууцны хэмжээг 80 м2 аар хязгаарладаг байсан бол 120 м2 болгохоор төлөвлөсөн. Түүнчлэн хотод ипотекийн зээл 8 хувь байх бол орон нутагт 5 хувь байхаар тооцоолсон" хэмээн ярьж буй.
Тэгвэл “Таван хувийг зээлийн зогсох эсэх асуудлыг Монголбанкнаас тодруулахад “ гэсэн хариултыг өглөө.Үүнээс харахад Монголбанк таван хувийн зээлийг зогсоох шийдвэрийг хараахан гараагүй байгаа аж.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоны гомо мөнхжаргал гэдэг хүн байрнийхаа банди нарийг татаж чангаахаа боль ичиж амьдар интернэтийн комментийн од минь