...
...

Охиныхоо хуримын үеэр аав нь нас баржээ

Коста Рикад болсон хуримын ёслолын үеэр охинтойгоо бүжиглэсэн эцэг нь хэдхэн хормын дараа зүрхний шигдээсээр нас барсан байна.

54 настай талийгаач Тим Бучананс Өмнөд Каролина муж дахь цагдаагийн мөрдөгчөөр ажилладаг байжээ.

Талийгаачийн эхнэр хатагтай Жени “Охиныхоо хуримыг аав нь маш их догдлон хүлээж байсан. Бие нь муудаж байсныг мэдсэн ч эмчид очоогүй. Тэр бол миний мэдэх хамгийн сайхан сэтгэлтэй хүн. Түүнтэй адил хүн хаана ч байхгүй” гэсэн сэтгэл шимшрэм постыг цахим хуудсандаа нийтэлсэн юм.

Мөн талийгаачийн эхнэр ажлаа түр орхихоос өөр аргагүйд хүрчээ. Учир нь Жени хуримын зурагчин бөгөөд охиных нь хуримын үеэр нөхрийнх нь нас барсан эмгэнэлт явдал түүнийг нэг хэсэгтээ ажлаасаа хөндийрөх шалтгаан болсон байна.

Ажлаа хийхэд хүндрэл учирсан түүнд гэр бүлийнх нь найз мөнгө хандивлах ажлыг Gofoundme сайтаар дамжуулан эхлүүлээд байгаа аж. Өдөрт 11 мянган доллар цугларч байгаа гэнэ. 

У.Сондор
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ