...
...

Cү.Батболдын ХҮҮ Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн болов

Мөнгөний бодлогын шинэчилсэн зөвлөлийн анхны хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн холбогдох зүйл заалтууд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 225 тоот тушаалыг үндэслэн шинээр байгуулсан Мөнгөний бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Мөнгөний бодлогын зөвлөл нь 14 гишүүнээс бүрдэх бөгөөд тус зөвлөлийн есөн гишүүнийг Монголбанкнаас томилсон бол дөрөв нь хараат бус хөндлөнгийн судлаач, эдийн засагч байх юм.

Хурлаар бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмсэнтэй холбогдуулан авах арга хэмжээг танилцууллаа. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн баримт бичгийн төслийг заалт тус бүрээр авч хэлэлцэв.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ