...
...

“Монголд хөрөнгө оруулах нь” чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Монголд хөрөнгө оруулах нь” чуулган хоёр дахь өдрөө Шангри Ла зочид буудалд үргэлжилж байна.  Тус чуулганд 1100 орчим төлөөлөгч оролцож байгаагийн 200 нь гадны хөрөнгө байгаа нь  юм. Хурлын эхний өдөр уул уурхай, АСЕМ-ийн хөрөнгө оруулалт,  банк санхүү,  эдийн засгийн хямралыг хэрхэн давж гарах тухай , улсын төсвийн өнөөгийн байдал зэрэг олон сэдвийг хөндсөн юм.

Тэгвэл чуулганы  хоёр дахь өдрийн эхний хэлэлцүүлэг Монгол улсын хурдацтай хөгжиж буй компаниуд ба тэдгээрийг хэрхэн санхүүжүүлэх  вэ сэдвийн хүрээнд:

  • Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үр шимийг хүртэж буй салбар, компаниуд
  • ·Жижиглэн худалдааны салбар зогсонги байгаа юу? Түүнчлэн амжилттай яваа компаниуд жижиглэн худалдааны салбарыг бүхэлд нь зээлсэн үү?
  •  Ямар ЖДҮ-үүд хурдацтай хөгжиж байна вэ?
  •  Өсөж буй компаниуд санхүүжилт авах үед ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?
  •  Эрүүл мэндийн салбар: Монгол улсад зах зээл бий болгохын тулд тус салбарыг дэмжихээр явуулах бодлогоос хэн үр ашиг хүртэх вэ зэрэг сэдвүүдийг хөндөх юм.

Хэлэлцүүлгийг APIAG Pte Ltd, APIAG Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Роханна хөтөлж, Монос группын гүйцэтгэх захирал Х.Анад, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Монголын Үнэт Цаасны Бирж, ТУЗ-ийн дарга Н.Цогт, Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга Д.Баярсайхан нар илтгэл тавьж байна.

 

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ