"Монголд хөрөнгө оруулах нь" хурлын үдээс хойшхи хэлэлцүүлэг "Монголын банк санхүүгийн салбар" гэсэн сэдвээр үргэлжилсэн юм. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал хөтөлж үндсэн илтгэлийг Мүүдийз Инвесторс Сервис компанийн захирал Грэм Ноуд /Graeme Knowed/ тавив.
Хэлэлцүүлгээр Монголын банкуудын хөгжил, тулгарч буй бэрхшээл, чанаргүй зээлийн дүн, салбарт үзүүлэх нөлөө, олон улсын зах зээлд дараагийн бондыг аль банк гаргах вэ зэргийг хөндөн ярилцаж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалтай цөөн хором ярилцлаа.
-Хөрөнгө оруулагчид хоёр өдөр чуулсны үр дүнд манайд хөрөнгө оруулалт хэр орж ирэх бол. Чуулганы ач холбогдолыг хэрхэн харж байна вэ?
-Нэгдүгээрт манайд суурь нь байна. Ямар нэгэн байдлаар хэлбэлзсэн зүйл байгаа ч гэлээ суурь нь байна гэсэн санаа. Үйл ажиллагааныхаа цар хүрээг бага зэрэг хумисан, хөрөнгө оруулалтын хэмжээ багассан байж болно. Түүнээс биш бүр байхгүй болсон зүйл биш. Энэ нь сайны шинж тэмдэг гэдгийг нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт энэ төрлийн хурлаас ямар нэгэн шийдвэрт хүрнэ гэж байхгүй шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, энэ хурлаас эдийн засгийн ерөнхий чиг хандлага болоод хэн, юу хүсэж байгаагаа л ярина гэсэн үг. Эцэст нь энэ бүхнээ нийлүүлээд ерөнхий чиг хандлагаа гаргадаг гэж ойлгох хэрэгтэй. Тэр утгаараа бие биедээ мэдээлэл солилцож байна. Хамгийн гол нь бие биенээ сонсож чадах юм бол ямар асуудал дээр цаашид анхаарах ёстой юм байна гэдэгт санал нэгдэх нь хурлын ач холбогдол оршино.
-Засгийн газар мөрийн хөтөлбөртөө том том төслүүдийг хөдөлгөнө гэж тусгасан байсан л даа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
- Бикалес Эдвайзорс компанийн гүйцэтгэх захирал Билл Бикалесийн түрүүний тавьсан илтгэлээс онцлоход “Эцсийн эцэст бүх юм улс төр. Юуг, яаж, хэрхэн гэдийг мэддэг, чаддаг хүмүүс нь байна. Чухам үүнийгээ яаж хэрэгжүүлэх үү яаж үр дүнд хүргэх үү гэдэг нь улс төрийн асуудал болчихоод байна. Тэгэхлээр үүнийгээ цэгцлэх гарц олохоос нааш урагшаа явахгүй шүү” гэдэг санааг тэрээр илтгэлдээ хэллээ. Би ч үүнтэй санал нийлж байна. Бид мянган гоё хөтөлбөр боловсруулж болно. Мөрөөдлийн жагсаалтаа ч гаргаж болно. Хамгийн гол нь үүний дараа хэн хэрэгжүүлж, хэн нь хариуцах, хэн нь юу хийх юм гэдэг нь чухал. Хэмнэлттэй байя, үр ашигтай байя гэж хэдэнтээ ярьж ярьчихаад яг цагаа тулахаар тийм байж чадахгүй л байна шүү дээ. Тэгэхээр улсын төсвөөс гарч байгаа мөнгө, хөрөнгө оруулалтын шугамаар гарч байгаа мөнгөний үр ашиг болоод зарцуулалт зэрэг нь тун тодорхойгүй болчихсон байгаа. Хоёрдугаарт энэ бол цэвэр улс төрийн учир шалтгаантай санхүүжилттай холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл сонгуульд гарч ирэхдээ асар их мөнгийг энд тэндээс босгосон байгаа. Түүнийгээ л эргүүлж өгч байгаа соёлжсон хэлбэр л байхгүй юу.
-Засгийн газар хэмнэнэ гээд л 2016 оны төсвийн тухай тодотголд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар тусгаад байгаа шүү дээ. Энэ тухайд?
-Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа ерөнхий сайд нь дуугарч байгаа бол дуугарсан шиг дуугарч, хэлсэн ярьсныгаа хэрэгжүүлээд аваад явдаг баймаар байна л даа. Сангийн сайд, Монгол улсын ерөнхий сайд гэдэг энэ хоёр хүн хоёулаа гарын үсгээ зураад УИХ-д төсөв өргөн барьж байна. Нэгэнт л гарын үсгүүдээ зурсан юм бол энэ гарын үсэг нь үнэ цэнэтэй байх ёстой биз дээ. Хаа хамаагүй зүйл дээр зураад байж болохгүй биз дээ. Тэгээд уих-д ороод ирэхээрээ оруулаад ирсэн цаасыг нь их хурал нь хүн танихын аргагүй болгочихдог. Нийгмийн даатгалын шимтгэл нь байхгүй болчихлоо. Үүнийг би ав гэж байгаа юм биш. Элдэв төрлийн татварууд нь мөн л байхгүй. Анх өргөн барьсан төсөл, батлах гээд одоогийн хэлэлцэж байгаа төсөл хоёрын хооронд өдөр, шөнө шиг ялгаа гараад байна шүү дээ. Ийм байтал Сангийн сайд, Ерөнхий сайд байгаад яах юм бэ?. Яах гэж гарын үсгээ зурсан юм. Нэгэнт оруулж ирсэн л бол үг, үсэг, тоо болгоноо хариуцах ёстой шүү дээ. Үүнийгээ хамгаалаад их хурлаас аваад гарах л хэрэгтэй биз дээ. Тэгж хэлж чаддаг, ийм тогтолцоо бүрдэх юм бол улс төр цааш явна.
-Төсвийг дөрөв орчим их наяд төгрөгөөр тасалдуулсан нь Ардчилсан намын буруу гэж үзээд байгаа шүү дээ?
-Үгүй дээ үгүй. Энэ нь гэнэт өнөөдөр бий болчихсон зүйл биш шүү дээ.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
2 нам 2-уулаа буруутай байж хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр ярихаа боль. Амаржаргал бол нэр цэвэр буурьтай хүн шүү үгийг нь сайн сонс хоосон толгойнууд аа
төрөөс идсэн мөнгөө ,төрийн мөнгөөр шүүгчидээ цалинжуулдаг, хахуулддаг ,дээр нь бас хахууль өгнө, м л шүүхийн тангараг өргөөд нийлээд идээд
шүүгчидын цалинг хасах гэхээр өөрсөдийн хөн булхай гарах гээд айгаад ,шүүг нар айлгаад,цалингийн хасахаа больсон ш дээ айсан ,айлгасан шүүг нарыг хэн гарч ирж болиулах вэ ,МАНАН-гийн үед лав хэзээ ч болиулахгүй ертөнцийн хуулиар үхэж байж л дуусах байх,үр хүүхэдээ залгамжилуулаад суулгасан найдвартай болсон доо,ард түмэн ч байнга дарлуулаастай байхаас сонгуулиар сольж чадахгүй хүмүүс үр хүүхэдээ бодохгүй өвгөн эмгэн ,хэсэг хороон дарга нар
Шүүхч нар сард 10саяын цалинтай Цагдаа Эмч Багш нар ба түүнтэй адил төстэй хөдөлмөр хийж байгаа мөртөө 500 гаас 600 мянган төг цалинтай Цэргийн хүмүүс 36 сарын мөнгөтэй гэтэл тангараг өргөсөн Цагдаагийн байгуулагд энэ мөнгө түүнээс хэд дөахин бага зэрэг чинь бишээ Төрийн албанд ажилаж байгаа хүн тэтвэгэр гэрахдаа тодорхой хэмжээний мөнгөн урамшуулалтай гэтэл төрийн албанд насаараа цэвэрлэгч хийсэн ба үүнтэй төстөй ажил хийсэн хүнд энэ мөнгөн урамжуулал байхгүй байдаг зэрэг чинь Шудраг ёс Хүний эрх Үндсэн хуульд нийцэхгүй
3 саяаас дээш цалинтай төрийн албан хаагч нарын цалинг хас Цалингаа хасуулахгүй гэвэл энэ олон хэрэгүй орон тоогоо хасаж тэр өндөр цалинтай хүндээн давхар хариуцуул төрөөр дүүрэн ажилгүй цаг нөхцөөсөн орон тоо олон байна
Эдийн засгийн хямралд МАН, АН хоёр хоёулаа буруутай.
Овоо зөв ганц нэг зүйл сэдэж байснаа огцруулна гэхээр л айгаад больчихдог өчүүхэн ч амьтад засаг төр барих юм. Өөрийн гэсэн бодол ухаантай хүн ер харагдахгүй байна, Ингээд удвал аль нэг улсын дагаар орсон нь дээр болж дээ
ЕС болон сангийн сайд нар чинь Миеэгийн хүүгийн гар хөл нь болохоор яаж өөрсдөө бие дааж шийдвэр гаргах вэ дээ Ер бүх зүйл энэ махан толгойтой дүлзэнгийн заавараар яваад бнаааа
Сайдаа сарын цалин нь 3 саяас дээш байгаа нөхөдийн цалинг албан тушаалыг нь нэрлэж байгаад хасс. Хөгшид . Хүүхдээр . Оролдохоо зогсоо .үгүй бол ... Ман ы толгойд байгаа нөхөд зайлцгаа. Бондоос хувийн компанидаа авсан зээлээ эзэн нь өөрөө төл үгүй бол хөрөнгийг нь хурааж барьж хорь. Тэтгэврийн насыг цаашлуулж байгаа бол зайлаарай.
ardchilsan nam buruutai tengeriin muuhai arikdag an iin muuhai arilahgui ee aniin jiluuded eo heruul temtsel luivar hulgai deer dorgui ezengui tor bisan bizdee bodohoos barag ydarch bina ene namantsar zaikaad ogooch
амаржаргалын үгийг сонсох хэрэгтэй.зөвлөхөөр ч байсан болохгүй зүйлгүй