...
...

Нүүдэлчдийн соёл иргэншилтэй Монголчуудын нутгаас эртний хот олджээ

Археологичид Өвөрмонголын өөртөө засах орны төвийн бүс нутгаас шинэ чулуун зэвсгийн үеийн хотыг олж илрүүлжээ.

Цахарын баруун жигүүрийн Дундад хошуунд шинэ чулуун зэвсгийн үед хамаарах, 100х500 метр хэмжээтэй, тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэртэй чулуугаар барьж байгуулсан хот олдсон байна.

Уг хот нь “Неолитик” буюу Шинэ чулуун зэвсгийн үед хүмүүс газар тариалан эрхэлж, хоол хүнсээ залгуулахаас гадна шавар вааран эдлэлийн урлал хөгжиж, чулуун зэвсэг нь илүү боловсронгуй, гөлийлгөн зүлгэдэг болсон гэсэн өмнөх нээлтийг дахин батлах боломжийг олгож байгаа юм байна. Эрдэмтэд шинэ олдворыг МЭӨ 6000 жилийн өмнө байгуулагдсан гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа бөгөөд энэ цаг үеийг “Хүн төрөлхтний соёлын их хувьсал хийсэн үе” хэмээн нэрлэдэг юм. Шинэ чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор МЭӨ7000 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Европ, Америкийн бүс нутгаас газар тариалан эрхэлж байсан баримтууд олдсон. Ургац тариалалт, ургац хураалтын үед илүү нарийн үйл ажиллагаа шаардаж байсан учир багаж нь илүү боловсронгуй олон төрөл болж, хэрчих, бутлах, тастах гэх мэт үүрэгтэй болсон байна.

Өвөр Монголоос энэ удаа олдсонтой ижил тосгон үүнээс өмнө Шотландын нутгаас олдсон нь энэ үеийн хүмүүсийн амьдрах хэв маягийг судлах том боломж олгож байжээ. Манай эриний өмнө 2500-3000 жилийн өмнө баригдсан тухайн олдвороос чулуун зэвсгийн үеийн хүмүүс чулуун ор, шүүгээ, шуудуутай холбогдсон жорлон зэргийг хэрэглэж байсныг тодорхой харж болохоор байсан юм. Тэгвэл Өвөр Монголын нутгаас олдсон чулуун хотхон эрдэмтдэд урьд өмнө мэдэгдээгүй олон нээлтийг хийх боломж олгож магадгүй хэмээн найдаж байгаа юм байна. Учир нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй гэгдэж байсан монголчуудын газар нутгаас ийнхүү эртний хот олдсон нь зарим талаар гайхаш төрүүлж байгаа ажээ.

 

С.Алдар

Эх сурвалж: breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • hujaa nar hudlaa shaaj baigaa um..ayguu bol uursduu semeerhen barichaad ertniih gej hudlaa zarlaj baigaa..

  • монголын соёлын өвд бүртгүүлэх хэрэгтэи

  • манай түүхч судлаачид ч гэсэн хүннүгээс өмнө судлагдаагүй олон зүйлс газар доор байгаа гээд л яриад байдаг шдээ монгол улс гаднаас зээл тусламж авдаггүй болсон цагт л ухаж гаргах байх даа хурдан л тийм цаг үе ирээсэй билээ

  • монголчуудад эзлэгдсэн хятадын нутаг гэх байлгүй дээ.

  • Гайхамшигтай нээлт болохнээ. Тэхээр яахаараа Хятадууд Монголчуудыг хойт зүгийн зэрлэг гэдэг байсан юм бол.

Онцлох мэдээ