...
...

Гадны хөрөнгө оруулагчид улс төрийн намуудыг шоронгийн хоригдлуудтай адилтгав

“Монголд хөрөнгө оруулах нь” чуулган 10 дахь жилдээ болж байна. Анх есөн жилийн өмнө  буюу анхны чуулганд ердөө 50 гаруй хүн оролцож байсан бол өнөөдөр 1100 орчим төлөөлөгч оролцож байгаагийн 200 нь гадны хөрөнгө оруулагчид оролцож байгаа нь  тус чуулганы ач холбогдол жилээс жилд өргөжин тэлж буйг илтгэж байгаа юм.

 Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд үндсэн найман сэдвийн хүрээнд  төлөөлөгчид санал бодлоо хуваалцах юм. Хурлыг нээн Фронтиэр Секьюритис компанийн ерөнхий захирал Маса Игата үг хэлсэн юм.

Дараа нь СRU группыг төлөөлөн Жонн Жонсон "Монголын түүхий эдийн зах зээл, цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тавив. Тэрээр “Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бууралт, БНХАУ-ын зээлийн урамшуулал болон барилгын салбарын сэргэлтээс болж түүхий эдийн засгийн нөхцөл байдал энэ жил эрс сайжирсан. Гэсэн хэдий ч илүүдэл нийлүүлэлтийн эрсдэл болон эдийн засгийн тодорхой бус байдал үргэлжилж буй  энэ үед энэхүү салбарын сайжралт нь хэр тогтвортой байх вэ? Түүнчлэн эдгээр хүчин зүйлс Монголын  түүхийн эдийн зах зээлийн ирээдүйн чиг хандлагад хэрхэн нөлөөлөх тухай” өгүүлэв.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд "АСЕМ-ийн хөрөнгө оруулагчдын ач холбогдол" гэсэн сэдвээр илтгэл тавив. Тэрээр "АСЕМ-ийн орнуудын тогтоосон улс төрийн харилцаа эдийн засгийн ашигтай ажиллагаа руу шилжих цаг болсныг"  илтгэлдээ онцолсон юм.

"Монголд хөрөнгө оруулах нь" чуулганы эхний хэлэлцүүлэг "Эдийн засгийн өнөөгийн байдал ба Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр"  сэдвийн хүрээнд өрнөв.

Тухайлбал, Монгол улсын өнөөгийн эдийн засаг, улсын төсвийн нөхцөл байдал, 2017 оноос эхлэн эргэн төлөгдөх Засгийн  газрын бондууд, тэдгээрийн эргэн төлөлтийн нөхцөл байдал, Бонд эзэмшигчид, гадаад хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлагад нийлүүлэхийн тулд Засгийн газрын зүгээс юу юу хийх шаардлагатай болох,  Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч зэрэг чухал салбаруудыг хөгжүүлэхийн тулд олон улсын санхүүжилтийг хэрхэн авах талаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Монголын Занарын холбооны гүйцэтгэх захирал, МУИС-ийн профессор Ч.Хашчулуун,  Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Энхбаяр нар илтгэл тавилаа.

"Монголд хөрөнгө оруулалт хийх нь" олон улсын чуулга уулзалтад оролцож буй гадаадын хөрөнгө оруулагчид өнөөгийн  эдийн нөхцөл байдалд улстөрийн гэнэтийн шийдвэрүүд болоод улс төрийн тогтворгүй байдал сөрөг нөлөөлөл үзүүлж буй болохыг дурдаад улстөрийн хоёр том нам бие биеэсээ давж гарах гэж байгаад эцэст нь эсрэгээрээ өөрсдийгөө онхолдуулах  шийдвэр болоод амлалтууд өгч байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг тэд  онцлов.  Өөрөөр хэлбэл, МАН, АН-ыг шоронд хоригдож буй хоёр хоригдолтой харьцуулан жишив. Мөн төр засгийн шийдлүүд зөв байвал манайд боломж бололцоо бий болохыг  дурдав. Түүнчлэн уул уурхайдаа төвлөрүүлэх биш эдийн засгаа солонгоруулах тал дээр анхаарахыг санууллаа.

 

"Монголд хөрөнгө оруулах нь" хурлын хоёр дахь  хэлэлцүүлэг уул уурхайн сэдвээр  үргэлжилж  байна.  Хэлэлцүүлгийг Ган, түүхий эдийн судалгааны менежер Пол Баттерворт хөтөлж, "Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Бямбасайхан, Рио Тинто группын Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх нар илтгэл тавилаа.

 

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)
  • lu hujaagiin amand orohnee ene humuus ene hor nairuulahdaa tun sain erliiz ene erliizuud bidnii tolgoig sain baruh yumaa yanaa bur ydarchihlaa bodson chn

  • gadnii hurungu oruulaagchid mongol ulsad mash muu hotsrogdson bodoltoi deerelhkuu ungursun zuunii bodlogo barimtalj deer n teneg margaashiig martsan avgai huuhnii deer setgej chadahgui gulugnuudiig demjij yavdagaas chi bolon mongol hunii itgeliig udruus udurt aldaj baigaad uneheer haramsaj bna.

  • За сайн байна. Ноднин гадаадаас их цөөхөн хөрөнгө оруулагч орлцсон хурал болсон доо.Энэ жил хөрнгө оруулагчид нэмэгдсэн бололтой. Амжилт хүсье. Гадны хөрөнгө оруулагч үгүй хөгжинө гэж үгүй.

  • Б жаргалсайхан хаачив тэр яагаад дуугарахгүй бна ГАДНЫ ХУЛГАЙЧ НАРААР ЦӨЛМҮҮЛЭХ АЛБАТАЙ ЮУ ТЭ ..ДУУГАЙ ЗАЙЛ МОНГОЛООС ..ТА НАРЫН МОНГОЛЫГ ГЯЛАЙЛГАХ ГЭЖ ХААШ ХАРСАН БАЙДГИИН .БЭЛЭН БАЙГАЛИИН БҮТЭЭГДЭХҮҮНИИГ УХАЖ СЭНДИИЛЖ АВАХ ХҮРЗ ЖООТУУГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ХУЦДАГ ХАЛТАР ГӨЛӨГНҮҮД

  • Монголд хулгайч луйварчин гадаадын тэжээвэрүүдийн төр 2 дахь жилдээ оршин байна Монголын ард түмэн бид Хэн хэндээ ашигтай шудраг хөрөнг оруулагч нарыг хэзээч гомдоож хохироохгүй Харин шудраг биш луйварчин нартай хэзээч эвлрэхгүй Нэг л өдөр тэднийг гар хол бууны нохой нарыг бариж хорин Гадний шудраг биш луйварчин нарыг эх орноосоо хөөж гаргах цаг ирнэ Гаднийхан үнэн хэллээ МАН-АН хэмээх МАНАН болон нэгдсэн хулгайч луйварчин нар Өөр өөрийн эздийн талд үүлчэлэж эрх мэдлийн төлөө хоорондоо урцалдаж Ард түмний өмнө шоронд байгаа хохигдол мэт болсон нь үнэн Хулгайч гэмт хэрэгтэн нар цаг ямагт хийсэн хэргээсээ айж явдаг болхоор ийм байдалтай байх нь зүүн хэрэг Монголын ард түмэн үргэж хууртахгүй нэг л өдөр ухаарна

Онцлох мэдээ