...
...

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг өөрчлөх үү

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байгаа гэж мэдэгдсэн билээ. Тэрээр үүнийгээ тодотгохдоо “Цаашид ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг Монгол Улсын Засгийн газар хийнэ. Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ" гэсэн нь Монголын томоохон төслүүдийг хөдөлгөж эхэлнэ гэх утгыг хэлсэн нь лавтай. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд “Эрдэнэс Монгол” компани дээр түшиглэн гадаадаас хөрөнгө оруулалт татах бодлогыг хэрэгжүүлж таарна.

Тус компаниас Монгол Улсын иргэн бүр давуу эрхийн нэг ширхэг хувьцаа эзэмшдэг. Энэ утгаараа тус компанийн үйл ажиллагаа тэлэх тусам иргэн бүрт ногдол ашиг очих учиртай. Төрийн өмчит компани хэдий ч хувьцааг нь ард түмэн эзэмшиж байгаагийн давуу тал олон байгаагийн нэг нь Засгийн газраас хараат бус, зөвхөн бизнесийн зарчмаар ажиллуулах нөхцөл бүрдсэн гэж онцолдог. Гэвч цаашид Засгийн газар хөрөнгө оруулалт татахын тулд тус компанийн өөрийн бодлогыг хэрэгжүүлэх, нэг баг болж ажиллаж чадах, шулуухан хэлэхэд өөрийн хүнийг тавихаар төлөвлөж буй бололтой. Одоогийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг өөрчилж магадгүй болсон талаарх жиг жуг чих дэлсэж эхлэв. Учир нь Б.Бямбасайхан нь АН-ыг засгийн эрх барьж байх үед томилогдсон удирдлага ажээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал С.Цэлмэг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний цаад шалтгаан нь ч үүнтэй холбоотой гэж дүгнэгсэд байна. Б.Бямбасайхан “Эрдэнэс Монгол” компани одоогийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн тохиолдолд 10 тэрбум долларын хөрөнгөтэй компани болж чадна гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байгаа нь өөрийн ажлыг алдахгүйн тулд авч байгаа яаралтай хариу үйлдэл байх талтай.

 

                                                                                  Д.Ирээдүй

                                                        Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • Энэ хүнийг яаралтай өөрчилж шалгах хэрэгтэй

  • Дубайн гэрээгээр нь шалгах хэрэгтэй

  • Ганц мод дээр Монголын Энержи Ресурс ХХК-ийн угаасан нүүрс 460 юаниар, ЭТТ ХК-ийн түүхий нүүрс 410 юаниар ex stock intercom үнээр борлуулж байна. 460 хасах нь БНХАУ-ын татвар 20 хувь, талбай болон ачиж буулгах 25 юанийн зардал мөн тээврийн 97 юиань зардал = 246 юань ам доллараар 37.27$ тэгээд Баяжуулах зардал 7$ =30.27$ Угаасан нүүрсний гарц за 70 хувь өндрөөр тооцы $21.20 Уурхайн ам түүхий нүүрсний үнэ. ЭТТ ХК Уурхайн амны үнэ түүхий нүүрсний $27 тонн.

  • Erdenes tavan tolgoig shalgah heregtei tend mash hyamd unelgeetei nuurs gadagshaa garch baina , Hyatadiin hurunguur ug komfani uurhaigaa hudulguj tednii amand orson uneer nuursee borluulah ni Mongol ulsad aldagdaltai tudiigui avilgal ashig sonirholiin zurchil baij bolzoshgui

  • uurchluh baitugai buur shalgah heregtei

Онцлох мэдээ