...
...

Д.Гантөгс: Зээлийн эргэн төлөлт сайн байгаа учир ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжтой

Ипотекийн зээл гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Одоогийн байдлаар 85 мянган айл өрх орон сууцны найм болон таван хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан.   2014 оноос хойш орон сууцны үнэ тасралтгүй буурч байгаа. Өнөөгийн нөхцөл байдлаар аваад үзвэл орон сууцны үнэ 2013 оны тавдугаар сарын тэр хэмжээний үнэд очжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд орон сууцны үнэ дээд цэгээсээ доошоо 30 орчим хувиар буурсан гэсэн үг.

Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас үүдээд энэ салбар уналтанд орж байгаа гэж хэлж болно. Монголбанк мөнгөний хатуу бодлогыг баримталж найман хувийн зээл санхүүжилтгүй болж байгаа зэргээс үүдээд зах зээлд  40 мянга гаруй орон сууц эзнээ хүлээж байна. Гэтэл  эрэлт нь 25 мянга байна гэсэн тооцоолол бий.  

Барилгын салбарыг уналтанд оруулсан гол хүчин зүйлийн нэг нь төр гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар барилгын компаниуд 300  гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн төлбөрөө төрөөс авч чадаагүй байна.

 

Ийн хүнд байдалд орсон 100 гаруй компани хөрөнгөө банкинд тавьж цалин хөлсөө залгуулж байна. Иймд арилжааны банкууд болон төр засаг энэ салбараа дэмжихгүй л бол барилгын салбар уналтанд орвол   мөн дагаад арилжааны банкууд ч хүнд байдалд орох талтай.

Орон сууц худалдан авах хүсэлтэй хүмүүсийн 70 хувь нь найман хувьд зээлд найдаж байгаа гэсэн судалгаа байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлт харьцангуй сайн төлөгдөж чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа аж. Тиймээс эргэн төлөлтийн мөнгөний урсгал тасралтгүй эргэлдэх тул цаашид ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжтой гэж  Монголын ипотекийн корпораци үзэж байгаа юм.

Харин салбарын сайд хэлэхдээ “Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг цаашид хэвийн үргэлжлүүлнэ. Энэ тал дээр ажлын хэсэг байгууллагдаж, зээлийг ямар хэлбэрээр олгох уу зэргийг  судалж эцэслэн шийдвэрлэнэ.  Нийслэлд одоогийн найман хувийн хүү үргэлжилнэ. Харин орон нутагт сард төлөх төлбөрийн хэмжээг багасгах талаар ажлын хэсэг судалж байгаа. М.кв-ын хувьд цаашид 80-120 м.кв болгох талаар яригдаж байгаа гэсэн юм.

Ямартай ч эдийн засгийн гол хөшүүрэг болсон энэ салбараа унагаачихалгүй авч явахад барилгын салбарт зөв бодлого чиглэл хэрэгтэй байна.  

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ