...
...

43 мянган хүүхэд ЦООЖТОЙ хаалганы цаана хоцорлоо

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр  өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бяцхан үрс маань ээждээ үнсүүлээд, аавыгаа дагаад эрдмийн их өргөө рүүгээ инээмсэглэнхэн алхаж байна.  Энэ хичээлийн жилд улс даяар нийт 69100 хүүхэд сурагч болж байгаа юм.

Харин  цэцэрлэгт шинээр 62679 хүүхэд элсэж байгаагаас Улаанбаатар хотод 27579, хөдөөд 35100 хүүхэд цэцэрлэгт явж эхэлжээ.

Жил бүрийн намарт  цэцэрлэг хүртээмжгүй улмаас олон хүүхэд цоожтой гэрт үлддэг. Тэгвэл энэ жилийн хувьд мөн л энэ асуудал дахин л давтагдаж,  43 мянга  гаруй хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй гэртээ үлдэж байна.

 

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Ардын намын уед 80000 хуухэд цэцэрлэггуй байсан харин тал нь цэцэрлэгтэй болчихож ногоо хуухэд харах уйлчилгээг МАН зогсоосоны гай энэ дээ.

Онцлох мэдээ