...
...

"iPhone 7" есдүгээр сарын 7-нд албан ёсоор ТАНИЛЦУУЛНА

Apple компани сэтгүүлчдэд шинэ бүтээгдэхүүний танилцуулгын урилгыг явуулсан байна. Бүтээгдэхүүний танилцуулгаа есдүгээр сарын 7 хэмээн товложээ. 

Дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ч энэхүү танилцуулга дээр шинэ iPhone 7 ба Apple Watch-ийг танилцуулна гэсэн хүлээлт үүсээд байна.

Энэхүү хоёр бүтээгдэхүүний аль, алинд нь техникийн болон дизайны маш олон шинэчлэлт хийсэн гэдэгт олон нийт тун итгэлтэй байгаа юм. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ