...
...

Ирээдүйд бий болох ХӨРӨНГӨӨ барьцаалж ЗЭЭЛ авах боломжтой

Монгол Улсын Их Хурал 2015 оны долоодугаар сарын 2-ны өдөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг шинээр баталсан билээ.

2016 оны есдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх тус хууль хэрэгжсэнээр хөдлөх хөрөнгө буюу газраас салгаж болдог бүхий л хөрөнгийг барьцаалж зээл авах эрх зүйн боломж бүрдэх юм.

  Хэдийгээр Иргэний хуулийн зохицуулалтаар хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж болно гэж заасан байдаг ч 2014 он хүртэл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой 37 бүртгэл хийгдсэн байдаг нь маш бага үзүүлэлт юм.

Зээлийг ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгодог тул жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй иргэд, байгууллагууд зээл санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж чаддаггүй.

   Тэгвэл дээрх хууль хэрэгжсэнээр иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох, бодит байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, оюуны өмчийн бүхий л эрх болон бусад эдийн бус хөрөнгийг барьцаалах харилцаа нарийвчлан зохицуулагдах юм.

  Хууль хэрэгжсэнээр эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, зээл санхүүжилтийн хэмжээ, эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болоод зогсохгүй жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн дэд бүтэц тодорхой хэмжээгээр сайжирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ