Саяхныг хүртэл сурагчид БНХАУ-д үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас өмсдөг байлаа.
Тухайн хувцас нь эрүүл ахуй, хэрэглээ, чанарын шаардлага хангахгүй байсан тул цаашид ЕБС-ийн сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан материалтай, дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Монголын оёдолын нэгдсэн холбоо”-оос “Эх орон шингэсэн- эрдмийн дүрэмт хувцас” хэмээх төслийг боловсруулсан ба тус төсөл нь холбогдох салбарын яамдуудаар дамжин Засгийн газраар дэмжигдсэн төсөл хөтөлбөр болсон юм.
Тус төсөл нь төрийн хэмжээнд үнэлэгдэж улмаар “ЕБС-ийн сурагчид нэг загварын сурагчийн дүрэмт хувцастай байх тухай” Боловсролын тухай хуулийг батлан гаргасан.
ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцсыг “Шилмэл загвар” ХХК, “Төмөр трейд” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Торгон хийц” ХХК, “Бүтээлч үйлс” ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэн бэлтгэн нийлүүлж байна.
Өнөөдөр энэхүү ажлын хүрээнд олон арван хүн ажлын байртай болж, олон Монгол хүүхэд дотоодын үйлдвэрт үйлдвэрлэгдсэн Монгол хонины ноосон, эрүүл ахуйн стандарт шаардлагыг бүрэн хангасан, чанартай дүрэмт хувцсаар гангарч байна.
Тус дүрэмт хувцасны загвар, дизайныг үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Шилмэл загвар” ХХК зохион бүтээсэн бөгөөд бүтээгдэхүүний чанар, хийц, эдэлгээ зэргээрээ бусад компаниудаа тэргүүлж байгаад эцэг, эх, сурагчдын зүгээс ам сайтай байна.
Гэвч "сайны хажуугаар саар” гэдэг шиг зах, худалдааны төвүүдээр дууриамал дүрэмт хувцас аль хэдийн худалдаалагдаад эхэлсэн байгааг эцэг эх, сурагчиддаа анхааруулъя.
Ялангуяа “Нарантуул” зах, “Сандэй плаза” болон “Дүнжингарав” худалдааны төвийн лангуунууд дээр сурагчийн дуураймал дүрэмт хувцсыг худалдан борлуулсаар байна.
Эдгээр газруудад худалдаалагдаж буй сурагчийн дүрэмт хувцас нь материал, загвар, үнэ гээд бүх талаараа ялгаатай байгаа.
ЖИНХЭНЭ сурагчийн дүрэмт хувцас хөвөн даавуун материалтай бол ХУУРАМЧ сурагчийн дүрэмт хувцас нь ноосны хольц багатай, синтетик материалаар хийгдсэн байдаг.
Тиймээс эцэг эх, сурагчдадаа гадуур худалдаалагдаж буй дүрэмт хувцсыг үнэ хямд гэдэг шалтгаанаар худалдан авах хэрэггүй хэмээн зөвлөж байна
Учир нь хуурамч дүрэмт хувцас эдэлгээ богино тул дахин худалдан авах зайлшгүй шаардлага гарч танаас илүү зардал гарна. Нөгөөтэйгүүр хүүхдийн биед харшил өгөх, агаарын нэвтрэлт муутайгаас амархан хөлрөх зэрэг сөрөг нөлөөнүүдтэй юм.
Харин монгол хонины ноосон даавуугаар хийсэн сурагчийн дүрэмт хувцас харшил өгөхгүй, хамгийн багадаа хоёр жилийн эдэлгээг хангалттай даана. Иймд "Шилмэл загвар" ХХК-ийг зорин үйчлүүлэхийг санал болгож байна.
www.breakingnews.mn