...
...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заана

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа. Тэрбээр энэ жилийн хувьд эх орон даяар эхний хичээлийг "Монголын нэр ертөнцийн чихнээ" гэсэн сэдвээр заана.

Хичээлийг ирэх есдүгээр сарын 1-ний өдрийн 10.00 цагаас МҮОНТ-ийн Үндэсний телевиз, "Монголын мэдээ" сувгаар болон олон нийтийн MNB.mn цахим хуудас онлайнаар шууд дамжуулна.

Ерөнхийлөгч  өмнө нь 2009 оны есдүгээр сарын 1-нд "Дэлхийн дулаарал-Монгол орон", 2010 онд "Монголын бахархал", 2011 онд "Монголын сайхан орноор", 2012 онд "Хүн болох багаасаа", 2013 онд "Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо", 2014 онд "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө", 2015 онд "Санаа зөв бол заяа зөв" сэдвээр хичээл зааж байсан юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ