...
...

Ипотекийн зээлийг зогсоох ЗҮРХ засгийн газарт үгүй

Ойрын өдүүдэд орон сууцны найман хувийн зээл зогсох эс зогсох эсэх асуудал  ихээхэн анхаарал татаж байна.  Арга ч үгүй биз. Барилгын салбарын гол хөшүүрэг, залуу гэр бүлүүдийн байртай болох мөрөөдлийнх нь  гол боломж болох ипотекийн зээлийг хэрэв зогсоох юм бол барилгын салбар тэр чигтээ  дампуурч цаашлаад энэ салбараар амьдралаа залгуулдаг олон гэр бүлийн хоолыг нь булаан авсантай адил шийдвэр болох биз ээ. 

Хэдий нөхцөл байдал хүндхэн  байгаа ч гэлээ  эдийн засгийн гол хөшүүрэг болох  тус зээлийг зогсоох зүрх засгийн газарт  үгүй нь лавтай.  Гэхдээ улс төрийн хувьд хүндхэн бөгөөд амаргүй давааг туулах нь тодорхой. Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Ипотекийн зээлийг зогсоохгүй байх бүх талын арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, Засгийн газар хамтран судалж байна" хэмээн хэлсэн.

Барилгын салбарт өнгөрсөн хугацаанд “мөнгө хэвлэх” замаар  3 их наядын хөрөнгийг  зарцуулсан байдаг. Тэгвэл Мэргэжлийн Засгийн газар "мөнгө хэвлэх" замаар бус гурван талын хамтарсан судалгааны эцэст өөр гарц гаргалгааг олж ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ" гэж мэдэгдээд буй. Ингэхдээ хоёр их наядын эх үүсвэрийг бий болгох шаардлагатай байгаа юм.

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙХАД БАР БАЙШАН БАРИЛААЧ АВАХ ХҮН БАЙХГҮЙ ДЭЭ ГАДНИЙХАН ХУЖАА НАР ДОТООДЫН ХУЛГАЙ ЛУЙВАРААР БАЯЖСАН ХУЛГАЙЧ НАР ГОЛДУУ АВНА ХУЛГАЙЧ НАР БАЙР ГАЗАР АВААД ДУУСАН ДАА ОДОО ЭЗЭНГҮЙ БАЙР ЗӨНДӨӨ БАЙНА ХИЙХ АЖИЛГҮЙ ЦАЛИНГҮЙ БОЛСОН ХҮМҮҮС ЮУН БАЙР ЗЭЭЛЭЭР АВАХ МАНТА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ХАРИН САЙН ХАШАА ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗӨВ ШҮҮ ОЛОН ТАЛЫН АШИГТАЙ ЗӨВ ХӨТӨЛБӨР БОЛ САЙН ХАШАА

  • Songulias umnu l 8%n zel barag zogsson bsan shu,xudu oron nutagt sankhujilt bxgui ged uguxgui bsan shu unenig unener ni bichij bmar yum

  • enenii ooriix ni narnii xoroolol xvnny xoroolol xurd zereg xoroololuudhn zogsii nsde tegexeer ooriixioo biznesiig bodood zogsooxgyi blgyi

Онцлох мэдээ