...
...

Ипотекийн зээлийг зогсоохгүй байх бүх талын арга хэмжээг авна

Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж бодлогын хүүг 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ  болгох шийдвэрийг гаргасан билээ. Ингэснээр иргэдийн дунд орон сууцны найман хувийн зээл зогсох вий гэх айдас бий болоод байгаа юм. 

Түүнчлэн  Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, болоод гарах гарц шийдлийн талаар 30 гаруй эдийн засагчид цуглаж хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Энэ үеэр "ипотекийн зээл эдийн засагт ихээхэн хүндрэл учруулж буйг эдийн засагчид онцлоод ипотекийн зээлийг  үргэлжлүүлбэл  эдийн засгийг аврах бодлогод  яагаад ч нийцэхгүй.  Улс төрийн хувьд ихээхэн хүнд шийдвэр байх болов уу? хэмээсэн.

Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн ипотекийн зээл цаашид хэрхэх талаар анх удаа ам нээж "Ипотекийн зээлийг зогсоохгүй байх бүх талын арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, Засгийн газар хамтран судалж байна" гэлээ.

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • зогсоовол чиний хурдын барилга хонгил болно луйвардаад үргэжлүүлээ чи шатна шүү сангийн сайд Чойжилсүрээээн хүү минь өвөө нь чамд үнэтэй санал хэллэ шүү

Онцлох мэдээ