Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсвийн тухай хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах болоод байгаа билээ.
Тухайлбал, хүүхдийн мөнгийг 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд олгох, мөн хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулах, оюутны 70 мянгыг зогсоох түүнчлэн оюутнууд автобусны мөнгөнийхөө талыг өөрсдөө төлөх, төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй, мөн шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулах, бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болсон хүмүүст зургаа биш гурван сарын тэтгэмж олгоно зэрэг хуулийн төслийг тус тус өргөн бариад буй.
Тэгвэл “Сайн хувьцаа” хөтөлбөрт хамрагдаж хувьцаагаа зарах хүсэлт гаргасан нийт 19 мянган иргэнд хувьцааны мөнгийг нь нөхөн олгох тухай төсөвт тусгасан байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250