...
...

2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар гарах ҮР ДҮН

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  өчигдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ.

 Эдийн засгийн идэвхжилт суларсан энэ үед  2016 оны төсвийн тодотголд хэд хэдэн өөрчлөлт оржээ. 

Тухайлбал, хүүхдийн мөнгийг 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд олгох, мөн хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулах,  оюутны 70 мянгыг зогсоох түүнчлэн  оюутнууд автобусны мөнгөнийхөө талыг өөрсдөө төлөх, төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй, мөн шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулах, бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болсон хүмүүст зургаа биш 3 сарын тэтгэмж олгоно зэрэг хуулийн төслийг тус тус өргөн барилаа. 

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголд дээр  дурдсан  хуулийн өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүн 1,787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэхээр байгаа аж. 

 

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ