Манай улсын ДНБ-ний 10 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж байна. Нийт өрхийн 20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаагаа залгуулж байна. Гэвч малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, нийгмийн хамгааллын асуудал бүрэн шийдэгдээгүйгээс мал маллах хүн ховордож, ялангуяа залуу малчдын хувьд төв суурин руу өөр ажил хайх сонирхол нэмэгдэж байна.
Тиймээс Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах асуудал тусгагджээ. Ингэснээр малчид хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насныхаа тэтгэвэрийг тогтоолгож, нийгмийн баталгаа нь сайжрах юм.
Хэрэв дээрх хуулийн төсөл батлагдвал 2018 оноос мөрдөж эхлэх аж.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
өө хөөрхий хотод төрж насаараа ажил хийсэн нь хохь болж , хөдөөний мал дагасан хэд нь башийж байх шив, ёстой нөгөө МАЛ ДАГАВАЛ АМ ТОСТДОНО гэгч л болж, хотын мануусын татварын мөнгөөр цалинжиж тансагласан дарга нар нь ХҮН ТЭЖЭЭВЭЛ ТОЛГОЙ ЦУСТАНА гэгчээр хотын өвөгчүүлээ ганц сайн чадаж байх шив дээ,