...
...

Хүүхдийн мөнгийг амжиргааны түвшний 1-10 дугаар бүлэгт олгоно

Хүүхдийн 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох тухай Ерөнхий сайд өмнө нь мэдэгдэж байсан.

Тэгвэл төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тусгажээ. Харин  үлдсэн 40 хувьд хамрагдах хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцжээ.

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах шийдвэрийг гаргасан байна.

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • ali bvlegt hamragdaj bgaga herhen yaj medeh ve ta mine tuslarai

  • AN huuhdiin mungiig zoriltot bulegt egeh gehed yaj jadlan eserguutej bailaa, ugaas naad munge chin niigmiin emzeg bulgiin huuhduuded ochih ny zev,yadaj devter nomiig ny avaad egne, suragchiin duremt huvtsas mash unetei baina, tuuniig huuhdiin mungeer baga bagaar daramtgui teleh arga hemjee avbal sain baina

Онцлох мэдээ