...
...

Оюутнууд автобусны мөнгөнийхөө талыг ӨӨРСДӨӨ ТӨЛНӨ

Өчигдөр буюу энэ сарын 23-нд Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын дарга М.Энхболдод 2016 оны төсөвт өөрчлөлт оруулах төсвийн тодотголыг өргөн барилаа. Тус тодотголд, монгол улсын иргэн бүрт хамааралтай өөрчлөлт оржээ.

Жишээлбэл, нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох тухай заасан байна. 

Хэрэв энэхүү Засгийн газрын төсөв танах тодотголыг УИХ баталвал ирэх 4 жил хэн хүнгүй бүсээ чангалах болох нь ээ. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Засгийн газар УИХ-ийн гишүүд өөрсдийнхээ төсөвөөс танасан зүйл байна уу? Эхлээд өөрсдөөсөө танаж байж үлгэр дууриалал болмоор юм даа Цалинтай ажил хийдэг ард түмнээсээ л танаад байх юм

Онцлох мэдээ