Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж БОДЛОГЫН ХҮҮГ 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ болгох шийдвэрийг гаргасан билээ. Ингэснээр Монголбанк түүхэн дэх хамгийн өндөр хувиар бодлогын хүүгээ өсгөсөн үзүүлэлт болов. Хэдий бодлогын хүүг өсгөсөн нь нэг талд дампуурч буй банкуудыг аврах үйлдэл мэт боловч нөгөө талд иргэд, ААН-үүдэд хохиролтой шийдвэр юм. Учир нь бодлогын хүүгийн түвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтдог учиртай.
Үүнтэй зэрэгцэн "Монгол Улсад салбараа нээгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа гадны дөрвөн банк хүсэлт тавиад байгаа тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллэсэн. Тэдгээрийн нэг нь “Bank of china” байгаа юм. Засгийн газар эдгээр банкуудад судалгаа тооцоо сайн хийсний эцэст шийдвэр гаргана” гэв. Бодлогын хүүгээс улбаалж цаашид арилжааны банкууд зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр өсгөх нь лавтай.
Эдийн засагч Д.Ангарын үзэж байгаагаар “Бүх зээлийн хүүг дээш нь 4.5%-р татна. Засгийн газрын бонд ч нөлөөлнө. Бодлогын хүүг 4.5%-р өсгөж 15%-д хүргэх нь банкны секторт ашигтай. Харин бусад аж ахуйн нэгж, иргэдэд маш халтай. Бүх зээлийн хүүг дээш нь 4.5%-р татна. ЗГ-ын бонд ч нөлөөлнө. Бизнесийн зээл 25% байсан бол одоо 30%-д хүрнэ гэсэн үг” хэмээв.
Тиймээс энэ цаг үед иргэдийн гол хүсэл нь гадны банкуудыг оруулж ирэхийг ихээхэн дэмжиж буй юм. Монголд Bank of China-ийн салбар байгуулагдах асуудал яригдах үеэс л эдийн засагчдын зүгээс гадны банк орж ирвэл дотооддоо өрсөлдөөн бий болно. Цаашлаад дотоодын банкны мөнгөн дүнгийн хэмжээ, олгож буй зээлийн хувь хүүгийн хэмжээ, цаг хугацааны хувьд өрсөлдөх чадваргүй болно. Энэ бол манай эдийн засгийн дорой байдлыг ашиглаж буй хэлбэр" гэж хэлж байсан бол иргэд үүний эсрэг байр суурьтай байгаа юм.
Ингээд иргэдээс гадны банкуудыг оруулж ирэх нь зөв эсэхийг тодрууллаа.
Иргэн А: Яаралтай гадны үйл ажиллагаа нь гольдролдоо ороод тогтчихсон банк оруулж ирэх нь зөвөө. Манай төрийн байгууллага, банкуудтай цус холилдчихоод яаж улсаа дампууруулж байгаад цаашид тэвчих аргагүй. Энэ маягаар хугацаа алдвал Монгол улс гэж үгүй болж байна шүү дээ.
Иргэн С: Төрийн удирдлагууд Монголын банкууд өрсөлдөгч банк байхгүй болохоор дэндүү монополдож байгааг биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ.Монголын банк дампуурна гэж банкныхан өөрсдөө хэлж байгаа биз дээ. Монголын ард түмнийг шулж мөлжиж ханахгүй байгаа байх л даа. Манай улс дэлхийн хөгжилтэй орнуудын жишгээр л явах хэрэгтэй.Тэгэхгүй бол ард түмэн ядуурлаас гарч улс орон маань хөгжихгүй. Хэдхэн тооны хүмүүс хагартлаа баяжиж яаж мөнгөө үрэхээ мэдэхгүй галзуурч байна шүү дээ. Өөрчлөлтийг зоригтой хийж улс орноо Сингапур шиг хөгжүүлэх хэрэгтэй.
Иргэн Ж: Гадны банкийг оруулж ирэх нь зөв. Манай банкууд дэндүү монополь тогтоочихоод Төрийн эрх баригчдын бодлого шийдвэрийг няцааж өөрсдийн эрх ашгийг бодож ард түмнийг ядууруулан сөхрүүлж, Монгол улсын эдийн засгийг доройтуулж байна.
Иргэн Н: Төрийн өмчийн оролцоогүй гадны банк оруулах хэрэгтэй. Хятадын банкийг зах зээлийн 10 хувиас илүүгүй байх тогтолцоог бий болгоод оруулах хэрэгтэй. Монголын гэх наад шулаач нар чинь ямар ч бизнес хийх болож олгохгүй дэлхийн жишгээс өндөр хүүгээр шулж хэдхэн гэр бүл баяжаад байна шүү дээ. Манай нэртэй л болохоос цаанаа гадны гарууд л байгаа нь тодорхой. Ард түмэнд хүү багатай урт хугацаатай зээл хэрэгтэй.
Иргэн Г: Гадны банкууд орж ирэх нь зөв. Манай байгаа банкууд ч гэсэн нэр нь монгол болохоос гадны хөрөнгө оруулалттай шүү дээ. Хэдхэн баян айлыг ажил хийлгэхгүй амьдруулахын төлөө л Монгол улс тэр чигээрээ хөдөлмөрлөж байна. Үүнийг зогсоох цаг болсон.
Иргэн С: Өөрсдийн банк гээд ажиллаж байгаа банкууд нь сайн байгаа нь хаана байна аа, жаахан ажиллаж байгаад л хүмүүсийг хохироогоод л татан буугдана, жинхэнэ стандартаар ажилладаг гадны банк орж ирвэл орж ирж л байг, би лав тэр банкаар үйлчлүүлнэ.
Иргэн Ж: Гадны банк орж ирэх нь Монголчуудын болон дотоодын банкнуудын сүйрэл дампуурал биш. Харин ч банкууд шинээр сэтгэн өөрчлөгдөн эрүүлжиж, иргэдийн бизнес сэтгэхүй хөгжин сайжирч өөдлөн дэвжихийн эхлэл байх болно. Иргэд гадны банкнаас боломжийн шалгуур үзүүлэлт, нөхцөлтэй бага хүүтэй зээл авч баярлаад найрлаад идээд уугаад суух гээгүй. Харин тодорхой баялаг бүтээх бизнес эрхлэх, ирээдүйд хэрэглэх хуримтлал, үр хүүхдэдээ үлдээх хадгаламжтай болох, өөрсдөдөө зохицох үл хөдлөх хөрөнгөтэй болохын төлөө хариуцлагатай шамдан ажиллах хүсэл зорилгынхоо төлөө зүтгэх болно. Харамсалтай нь энэ хүсэл зорилгыг элдэв шалгуур үзүүлэлтээр хэдхэн банкууд хааж боогоод байгаа билээ.
Иргэн Ө: Гаднаас хамгийн бага хүүтэй ажиллах банкийг шалгаруулж оруулах хэрэгтэй. Ипотекийн 8% руу шилжүүлж өгөхгүй байгаа Төрийн банк мэтийн банкыг татан буулгах хэрэгтэй. Зээлээ аваад өчнөөн жил хүү төлөөд эргэн төлөлтөө хийгээд явж байгаа харилцагчаа 8% руу шилжүүлж өгөхгүй байна шүү дээ. Автоматаар шилжүүлсэн ч болно. Журмандаа тусгах хэрэгтэй шүү дээ. Ипотек рүү шилжихээр дахиад 1% ий нь авч байгаа нь бас л ард иргэдийг шулаад л барагдахгүй байна. шдэ. Арай ч дээ. Ийм төрийн бодлого байх гэж. Орон сууцны зээлэнд хамрагдахдаа төлсөн 600 орчим мянган төгрөгийг дахин төлж байж ипотек рүү шилжиж байгаа юм билээ.Төрийн эрх баригчид нь банкныхаа эрхшээлд орчихсон. Ард түмнийг шулж л байвал болоо.Ард түмний төлөө дуугарах хүн байхгүй болсон байна шүү дээ.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
irgeded huu bagatai hugatsaa urttai zeel mash heregtei baigaa ipotekiin zeeliin huug ch bas 5% bolgoh heregtei edgeer bolomjiig olgoj chadahgui baigaa bol gadnii bankiig oruulj irj irgedeee anhaarmaar bna sh dee irged neeree banknii undur huu,bogino hugatsaand zowj bna eniig anhaar!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
гадны банкуудыг оруулж ирж ард иргэд ээ шулж мөлжих бодлого явуулж байгаа дотоодын банкуудтай өрсөлдүүлэх хэрэгтэй, тэгж л байж жинхэнэ зах зээлийнхээ журмаар энэ дотоодын банкууд ард иргэд ээ шулж мөлжих биш үйлчилгээний газар болно, даруйхан оруулах хэрэгтэй,
Заавал хятад гээд яадгийн Европын банкууд арай дээр байлгүй
Хятадын банкийг яаралтай оруулж , ард түмэндээ бага хүүтэй урт хугацааны зээл олгоё.Монголд одоо байгаа арилжааны банкнууд бүгдээрээ гадных шүү дээ.
Монгол банкны захирлуудын зөвлөл бодлогын хүүгээ суга өсгөсний цаад зорилго нь ердөө л Хятадын банкийг оруулж ирэх талаар ХКН - тай хийсэн нууц хэлэлцээний үр дүн гэж би хардаж байна.
Узбек Казахстан газараа тасалж огсон гашуун туршлага бн, хатадад зэлий %- ээс болж
Хятад банк дэмии 3 гч орны банк зугээр бх, хятадад газар нутгаа алдах аюул бх барцаанд
Монголбанкны бодлогын хүүг өсгөдөг нь нөгөө талаасаа хэсэг бүлэг хүмүүсийн хятадын банк оруулж ирэх лобби ч байж болох талтай.
ХҮҮ БАГАТАЙ УДААН ХУГАЦААТАЙ БАРЬЦАА БАГА ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ӨНДӨР ҮНЭЛЭЖ АВДАГ ГАДНЫ БАНК ОРЖ ИРВЭЛ АРД ТҮМЭН БАЯРЛАХ БАЙХ ШҮҮ.
huu bagatai, urt hugatsaatai zeel olgodog evropiin bankuudiig oruulj ireh heregtei jagaad gevel ted Mongoliin undesnii ajulgui baidald shuud nuluulehgui harin urd zugiihen bol tusgaar togtnol gazar nutag erh tsuluutei huulen shuu
Tertei tergui gadnii zasgiin gazar buyu OUBS-n zasgiin gazar ajillaj baihad gadnii bank orj ireh n todorhoi zasgiin gazar gadnii bankiig oruulj ireh gej ard tumend baga bagaar medeelj tarhiig n ugaaj ehelsen. Zasgiin gazar n uuruuu OUBS-nmedeld tednii zaavraar ajilj baigaa uursdiin gesen medel baihgui yg sotsialist niigmiin uyd Moskvagiin zaavraar komandaar ajildag shigee
Монголын банкны хугацааны шахалт, хүүгийн дарамтнаас гарах ганц гарч энэ шүүдээ.
mongoliin bankuud bol yag unendee lombard shuu dee.delxiid bxgui ondor xuugeer ard tumniig shulsan muu luivarchid.bas zeel avaad ogii teden xuviig ni og gej xutsanaa
зөв зөв. гаднын хүү багатай банкуудыг оруулж ирвэл үндэсний үйлдвэрлэгчид дарамтаас хагацна. Манай арилжааны банкууд ч дээ. Томхон ломбардууд ш дээ. Одоогийн сарын 1,5-2,1 хувийн хүүтэй мөнгөөр бизнес хийгээд босох уу.Би барилгын материалын бизнестэй. Гэтэл Монголд бизнес хийж байгаа хятадууд нутгаасаа маш бага хүүтэй их хэмжээний мөнгө зээлээд ирж байна ш дээ. бас тэд мөнгөтэй учраас лангуу түрээслэхгүй шууд худалдан авч байна. Иймээс тэд бараа материалыг хямд зарж байна. Харин банкинд өндөр хүү, бас түрээсэнд төлдөг манай муусайн лангуучид тэдэнтэй өрсөлдөж чадахгүй бут цохиулж байна. Энэ ариун явдал уу. Мөн яг үндэсний банк гэвэл "Капитал, Капитрон, Эрэл " энэ хэд л байх шив дээ. Эд тийм том банкууд уу.
BANK GEJ YU BDGIIG MEDHGUI BAIJIJ DARAA NI AMAA BARIB DAAA TAMINEEE.
WAHAHAHA GADNII BANKUUD BIDEND BAGA XYYTEI ZEEL OGNO GEJ BODOJ BNA UU TA NAR ESTOI GONJIINJOOO. TA NARAS BAIGAA BUH HORONGIIG CHINE HUU HAMAH BLGUI DEEEE.HAMAG GAZRIIG CHINE BARITSAALAAD HURAJ AVAD TSAASH NI ZARAH BLGUI.
зөв гадны бага хүүтэй урт хугацаатай банк оруул ард түмнээ шулж ханадаггүй шулаачдыг буудсанч багадана
Jinhene mongo huilegchid shuu de iim bogino hygtsaatai huu ondortei zeeleer yamar vildver barih ve de!!!Hydlaa vndesnii auylgui baidal gej ailgana H.Battylga shig nariin tomor zam barival tank oroj irne geed l ailgaad mongoliin hogjliig heden jileer hoish tataj bn
Oryylj irej orsoldoon bii bolgoh ni tyiliin zov shiidver!Tor zasgaas,ih hyrlaas yamarch zeel olgoo gesen shiidver gargaad ariljaanii bankyyd der ochood bydaa tsysaar yilaad ch myanga eh orond heregtei geed ch nemer bhgui!bankni shardlaga hangahgui gene baritsaa gene baritsaa olood irheer vil ajilgaa bolohgui geed dysaj bgaan tegeed a/bankyyd holbootoi ali ch bankin der ochson huleej avahgui.
E-Martiig oruulaad irsen shuu dee. Odoo undesnii aylgui baidal ene ter gej tengtuul tolgoi erguulexee zogsoo. Ali uje gadnii suljee orj ireed dotoodiin bux uildveruudiin urtug, tuuxii ediin medeelel gadagshlaad irsen. udaxgui solongos ulsaas xunseer xamaardag bolno. Gadnii bankuudiig oruulj irex tsag ni bolson.