Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж БОДЛОГЫН ХҮҮГ 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ болгох шийдвэр гаргалаа.
Монголбанкны МЭДЭГДЭЛД:
"Монголбанкны Захирлуудын зөвлөлийн өнөөдрийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.
Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна.
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа.
Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална" гэжээ.
БОДЛОГЫН ХҮҮ НЭМЭГДСЭНЭЭР
Бодлогын хүүг нэмэх нь бизнесийн орчинд төдийгүй макро эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн. Бодлогын хүү өндөр байх тусам арилжааны банкуудын төв банкинд мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай хадгалуулах сонирхол нэмэгдэнэ. Тэр хэрээр арилжааны банкуудын гадагш буюу хувийн хэвшил рүү зээл гаргах сонирхол нь буурч, зээлийн хүүгээ нэмэгдүүлдэг. Эсрэгээрээ бодлогын хүү багассан байгаа үед арилжааны банкууд зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Бодлогын хүүгийн төвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтдог гэсэн үг юм.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Eeedee bid byryy congolt hiijee
Арилжааны банкууд нь улс тартэй хутгалдаад ард биднийгээ шулаад улам ядууруулаад улс орны Эдийн засагт гай болоод байсийн биш үү, Тэр нь үнэн болоод л ийм арга хэмжээ авч байгаа биз, тэгээд тэд бидний нэрийг барьж сандарч байгаа биз, Ер нь гаднаас бага хүүтэй зээл олгох банк оруулж ирж эд нартай өрсөлдүүлсэн нь дээр гэж ард иргэд бичээд яриад эхэллээ. олны үг ортой. ХХБ -аас Эрдэнэтийгээ авч ард түмэндээ өгье өө
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac