...
...

Бид авсан зээлийнхээ ХҮҮНД жил бүр 900 цэцэрлэг барих мөнгө төлнө

МАН Засгийн эрхэнд очсоноор Монголын эдийн засагт угшсан хар толбуудыг ил гаргаж мөн хэд хэдэн фактуудыг  олон нийтэд дэлгэснээр төр улсаа ямар их хямралд өртсөнийг ард түмэн нүдээрээр хар, чихээрээ сонслоо. Нөхцөл байдал нэгэнт ийм болсон хойно  Мэргэжлийн Засгийн газар юуны түрүүнд "ажлын байраа хадгалж, тодорхой салбарт, тодорхой түвшинд цалин бууруулахаар" боллоо. Тодруулбал, агентлагийн дарга болон түүнээс дээш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүртлээ Төрийн өндөр албан тушаалтан, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хүртэл хувиар  буулгахын сацуу тансаг хэрэглээгээ танахаар тусгав.

Сангийн яамнаас гаргасан энэ оны долоон сарын гүйцэтгэлээр төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрэв. Хагас жилийн гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрсэн төсвийн алдагдал нэгхэн сарын дотор 900 тэрбум төгрөг болж өссөн нь урьд хожид байгаагүйгээр эдийн засаг хямралд өртсөнийг илтгэнэ. Түүнчлэн энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг даваад байгаа юм. Монгол улс зөвхөн хүүгийн зардалд  л гэхэд энэ жил 981 тэрбум төгрөг, ирэх жил 1.6 их наяд төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

Өөрөөр хэлбэл, бид авсан зээлийнхээ хүүнд жил бүр 900 цэцэрлэг барих мөнгө төлнө гэсэн үг. Цаашид төр засаг бүсээ чангалж олсон  таван төгрөг тутмынхаа дөрвийг нь өрөндөө өгч нэгийг нь бусад зүйлст зарцуулахгүй л бол хүндхэн он жилүүд биднийг хүлээж байна. 

 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (16)
  • ymar ergvv huldvv ymnuud turd baisan ni eneshde araichde

  • хорлон сүйтгэлт хийсэн байна. эзэн богд. чойбалсан гуай хоёр байсан бол ёстой хашраах байсан даа.

  • АН-н үед тендер авч ажил гүйцэтгэсэн компаниудад зохих шалгалт хийгээд чанар үр дүнг нь хэлэлцэх хэрэгтэй байх,,Муу,, хэт,, өндөр,,, үнээр зарим нь нөгөө нэг нь тендер авснаа мартчихсан л аж

  • 6 тэрбум төгрөгийг төлүүлэхгүйгээр хугацаа хэтэрсэн гээд прокуороор хаачихлаа гэлүү. Энэ өрөндөө өгч байхсандаа, ингээд хөнгөлөөд байвал төлөгдөхгүй ээ

  • Одоо энэ тоонуудаа болио, М.Энхболдоо амласанаа хий. Өр тавьсан бол төлөх ёстой шүүдээ. Нэгэнт бүх албан тушаалыг нь авчихсан учир тэр АН-ынханыг яах ч аргагүй биздээ. Тэд цөм гарамгайбаатарууд болоод жилийсэн биздээ.

  • muu novshnuud umdaa yaggad iim luivarchidiig iim udaan tolgoi deeree suulgavdaa

  • ene ih oriig tabisan altanhuyg saihanbileg naraar toluuleechee yagaad bondiin zartsuulaltiig ard tumend il bolgohgui bnaaa naad lalruud chin gudarchaad chimeegui alga bolaad bna shuu dee ter sogtuu batbayr terguutei nobshnuudiig shalgaacheee booj uhehnee ene huuli hynaltiihan ajlaa hiildeee

  • Зээлийн хүүнд жил бүр 900 цэцэрлэг барих мөнгө төрийнхөн өгч чадахуу? Зүгээр ороод ирсэн их мөнгөөр өнгөрсөн 4 жилд тансагласан байна.3 тербум доллар маш их хэмжээний мөнгө. 2 том хотыг дэд бүтэц, сургууль цэцэрлэгтэй нь барих мөнгө

  • АН-ынханд цээж баяны өвчин тусч олж ирсэн бондын мөнгөөрөө тооцоо муутай ажил хийж, дундаас нь өөрсдөө цавчаа хийж, идэж уун хэтэвчээ зузаатгасны үр дүнд иргэд энэ зовлонг үүрч эхэллээ.Хууль хяналтын байгууллагууд шудрага ажиллаж үнэн мөнийг тогтоон буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Тэгж байж улс эх орон хөгжинө.Үүнд намчирхах хэрэггүй.Эх орон ард түмний эрх ашгийг нэн түрүүнд тавих үүрэгтэй.900 цэцэрлэг гэдэг чинь ямар их хэрэгтэй байгаа билээ дээ... Тэнэг мулгуу улс төрчдийг шахан цэвэрлэх хэрэгтэй.Бидэнд оюуны хувьсал, өөрчлөлт хийх цаг тулгараад байна шүү...

  • ЗЭЭЛСЭН 23 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЮУНД ЗАРЦУУЛАГДСАН МЭДЭГДЭХГҮЙ АЛГА БОЛСОН. ҮҮНИЙГ МЭДМЭЭР БАЙНА.

  • 900 цэцэрлэг барих зээл авч хүү төлж болно. Энэ мөнгө зээлж авсанаар зөв зарцуулбаас 9000 цэцэрлэг барихтай тэнцэх мөнгө хөрөнгө үйлдвэр босгож бас болно.

  • iim dampuu bolgood bhdaa yahavdee tur barij baisan shaarnuud bugd uheesei uls ornoor min toglood samraad hayachlaashdee

  • Зээл авч зам тавьж,сургууль цэцэрлэг барьж,олон үйлдвэрийн өргөтгөл шинэтгэл хийгдсэнийг хэн хүнгүй мэдэж баймаар юм.Хэзээ монголчууд ядахдаа цементээр өөрийгөө хангаж,хэзээ ингэтлээ дэлгэр цагаар хөдөөгүүр тарж амарч байсан юм болоо.Хужаагаас хүүтэй зээл авч тарааж ихэнх нь архи,найранд зарцуулагдаад дууссан мөнгөөр юу хийх байв гэдгийг ярих хүн бна уу,энэ их өр ярьсан толгой нь хамуурсан малнууд дотор.

  • KOmmunistuudiin gar hul bologsod olon shuu.Chi ternii 1 bna mungunii shabhruu goridson gulug

  • АН-ын хулгайч луйварчин дээрэмчид улсаа ингэж л сүйрүүлж дээ

  • Komminustuud soliorch bainadaa. Zeel abdaggui uls bitgii hel ail ch baidaggui yum nobshnuudaa

Онцлох мэдээ