...
...

Талын Монгол хүү хүрэл медалийн төлөө тоглохоор гарч ирлээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохион байгуулагдаж байгаа Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Манай улсын тамирчдаас Боксын төрөлд эрэгтэйчүүдийн 56 кг-д Э.Цэндбаатар яг энэ цаг мөчид хүрэл медалийн төлөө тоглохоор гарч ирж байгаа билээ. Э.Цэндбаатар эхний тойрогт Кенийн Нжангури Бэнсон Гичар, Беларусын Д.Асановийг ялснаар шөвгийн наймд үлдсэн. Э.Цэндбаатартай тоглох Америк боксчин эхний тойрогт хийлж, Бразилын Р.Жесусыг илүүрхэн хожжээ. Хоёр тамирчны ялсан нь хүрэл медалийн болзол хангаж, цаашлаад мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг авах юм. Талын Монгол хүү Риогийн дэвжээнээ хүрэл медалийн төлөө тоглохоор гарч ирлээ

Эрдэнэбат ЦЭНДБААТАР

1996-10-16-нд төрсөн Архангай,  Монгол Улс
Олимпийн наадамд анх удаа оролцож байна
2016,  Химийн цом, Алтан медаль
2016,  Чехийн Гранпри, Алтан медаль
Рио-2016 олимпийн эрх олгох тэмцээн, Мөнгөн медаль
"Сүлд" спорт хороо

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Тэнгис

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ