...
...

Эмч, багш, цагдаа нарын ЦАЛИН буурахгүй, харин...

Сангийн яамнаас Төрийн албан хаагчдын цалинг хэрхэн бууруулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Сангийн яамнаас төсвийн тодотголыг Засгийн газарт танилцуулахаар боловсруулж байгаа аж. Төсөлд тусгаснаар "Агентлагийн дарга болон түүнээс дээш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүртлээ Төрийн өндөр албан тушаалтан, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хүртэл хувиар танана. Мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах саналыг төсвийн тодотголын төсөлд тусгасан тухай Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат мэдээллээ. Ингэснээр энэ оны хувьд гэхэд нийтдээ гурав орчим, ирэх жилд найм орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой.

Мөн Төрийн өндөр албан  тушаалтны гар утас, автомашины зардлыг тодорхой хэмжээнд бууруулна. 

МИАТ, Эрдэнэт үйлдвэр зэрэг Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг мөн танана.

Харин эмч, багш, цагдаа зэрэг төрийн албан хаагчдын цалин буурахгүй.

Түүнчлэн төсвийн мөнгөөр тавилга худалдан авахыг зогсоох, томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тусгаад байгаа аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)

Онцлох мэдээ