...
...

Английн примьер лиг даруухан нээлтээ хийлээ

Английн примьер лигийн 2016-2017 оны улирлын нээлтийн тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн явагдсаар өчигдөр шөнө Челси талбайдаа Уэст Хэм Юнайтед клубыг хүлээн авсан тоглолтоор өндөрлөлөө. Английн примьер лиг энэ жил өнгө зүсэндээ маш их анхаарч тоглолтын цаг болон багуудын нэрс гардаг самбарыг өөрчилж маш цэвэрхэн болгосон харагдаж байлаа. Өнгөрсөн улирал хэний ч төсөөлөөгүй амжилтыг гаргаж лигтээ түрүүлээд байсан Лесстер Сити эхний тоглолтоо доороос дэвшиж орж ирсэн Халл Сити клубын талбайд зочлон хийсэн ч 2:1-ийн харьцаатай хожигдол хүлээж лигийн эхний тоглолтоо хожигдлоор эхлүүлсэн. Тэгвэл энэ тойргийн хамгийн их гоол орсон тоглолтоор Арсенал клуб талбайдаа Ливерпүүлийг хүлээн авсан тоглолт байлаа. Хоёр багийн хаалганд нийлээд долоон гоол орсон Арсенал гурвыг Ливерпүүл дөрвийг хийснээр 4:3-ийн харьцаатай Ливерпүүл хожил аван нээлтийн тоглолтоо гайхалтай эхлүүллээ. Харин нэгдүгээр тойргийн хаалтын тоглолт Челси талбайдаа Уэст Хэм Юнайтед клубыг хүлээн авсан тоглолт 2:1-ийн харьцаатай Челсигийн хожлоор өндөрлөсөн. Ийнхүү дэлхийн хамгийн олон үзэгчтэй лиг болох Английн примьер лигийн шинэ улирал Олимпийн тоглолтонд дарагдаж даруухан эхэллээ.

Энэ тойрогт явагдсан бусад тоглолтууд:

Барнли 0:1 Свонси Сити

Кристал Палас 0:1 Уэст Бромвич

Эвертон 1:1 Тоттенхэм

Мидлсброу 1:1 Сток Сити

Саутхэмптон 1:1 Уатфорд

Манчестер Сити 2:1 Сандерланд

Борнмут 1:3 Манчестер Юнайтед

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Тэнгис

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ